Чуулганы хуралдаан өндөрлөлөө
2017-04-06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Гишүүд энэ оны төсвийг тодотгохыг дэмжиж, зарим асуудлыг эргэж харах, тодруулах зүйл байгааг Засгийн газарт хэлж байлаа.

 

Ийнхүү энэ оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийсний дараагаар хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүлэв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин