Си дарга АНУ-д ирлээ
2017-04-07

 

БНХАУ-ын дарга Си Зиньпин АНУ-д хүрэлцэн иржээ.

 

Си даргыг тус улсад ирэхэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон угтан авчээ.

 

 Трамп, Си дарга нар өнөөдөр уулзах бөгөөд тэд Тайвань буюу “Нэг Хятад” бодлого, Хойд Солонгосын цөмийн заналхийлэл, Цаг уурын өөрчлөл зэрэг олон асуудлаар хэлэлцэх юм.

 

Ерөнхийлөгч Трамп хүндэт зочноо Цагаан ордондоо бус Флорида муж дахь Мар-а-Лаго хувийн эдлэндээ хүлээн авах билээ.

 

Бээжингийн тэргүүний айлчлал маргааш өндөрлөнө.

 

Б.Дэлгэрцэцэг 

 

Shuud.mn
Сонин хачин