Трамп, Си Зиньпин нар уулзлаа

БНХАУ-ын дарга Си Зиньпин АНУ-д айлчилж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүндэт зочноо Цагаан ордондоо бус Флорида муж дахь хувийн эдлэн газартаа хүлээн авч, оройн зоог барьцгаажээ.
Трамп Ерөнхийлөгч болсноос хойш удирдагчид анх удаагаа уулзаж буй юм. Тус оройн зоогийн дараа албан уулзалт хийнэ хэмээн Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлэв.
Удирдагчид “Тайвань буюу Нэг Хятад бодлого”, “Хойд Солонгосын цөмийн заналхийлэл”, “Худалдаа наймаа”, Өмнөд Хятадын тэнгис, Хүний эрх болон Цаг уурын өөрчлөлтийн талаар хэлэлцэхээр болжээ.
Си даргыг АНУ-д ирэхийн өмнөхөн Трамп “Бээжин туслалцаа үзүүлэхгүй бол Вашигтон бие даан Хойд Солонгосын цөмийг хөтөлбөрийг зогсоох болно” мэдэгдсэн юм.
Удирдагчдын “Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр”-ийн талаар ярих асуудал олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Пхеньян энэ амралтын өдөр Си даргын айлчлалыг эсэргүүцсэн Японы тэнгис рүү дунд тусгалын пуужин харвасан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ