Орон нутгийн замд осол гарч 5 хүн нас баржээ
2017-04-07

Орон нутгийн замд осол гарч, 5 хүн нас баржээ.

 

Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс зүүн урагш 10 км-т шороон замд T.Landcruiser маркийн автомашин онхолдож, жолооч Б-н амь нас хохирч, 2 хүн гэмтсэн байна.

 

Мөн Дундговь аймгийн Луус сумын нутаг асфальтан замд зам дээр зогсож байсан гэх Jianghuai HFC4253 маркийн автомашины араас T.Corolla маркийн автомашин мөргөж, жолооч зорчигч нарын 4 хүний амь нас хохирч, 1 хүн гэмтжээ.

 

Дээрхи осол хэргүүдийг харъяа аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

 

2017 оны эхний 3 сарын байдлаар орон нутагт зам тээврийн ослын улмаас 76 хүний амь нас хохирч, 118 хүн гэмтжээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Neg l zuragaa taviad baihiin Auto osol boloh toolond ene zurgaa tavidagaa bolil doo
2017-04-07
Зочин:
Төр барьж буй луйварчид зам харгуйдаа анхаарахгүй бол ард түмэн чинь үрэгдээд дууслаа хэдий болтол энэ айдастай замаар явж эрүүл мэнд амь насаараа хохирох вэ
2017-04-07
Тэнэг монголчууд:
Тэнэг Монголчууд Машин Барьсан чадахгуй давхиад уралдаад , бие бие Хашим шахаж зам Тарьж огохгуй, бас хур хэтруулээд,, УХээд дуусах Энэ,, Одор бур Машины Аваар Гээд Дайнд ухэж урэгдээд дуусахнэээ.. Тор нь Гэж Луйварчид тоох ч угуй. Ух Гээд л
2017-04-07
Зочин:
Дайн болж байгаа шиг
2017-04-07