Ерөнхий сайд мэдээлэл хийж байна
2017-04-07

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 52.1 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийх юм. Дараагаар нь Төрийн албаны тухай, Зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” УИХ-ын тогтоол, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг таван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын дарга хэлэлцэх асуудлын жагсаалтыг  танилцууллаа.

 

Дараагаар гишүүн Т.Аюурсайхан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцээд үргэлжлүүлж байгааг тодотгоод мэдээллийг олон нийтэд зөв хүргэх талаар байр сууриа хэлсэн юм.

 

Ингээд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  мэдээллээ хийж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
hmmmmmmm:
ene usan tolgoit utsan huuheldei yuuuuu medej hutsdiiiiiin zailaaaaaaacheeeeeeeee mieeeebuuuunuuuudaaaaaaa!!!!!!!!
2017-04-07