Ассадад барьсан Трампийн бэлэг
2017-04-10

Сирийн Идлиб хотноо химийн зэвсэг ашигласнаас болж ОХУ, АНУ-ын эрх баригчид зөрчилдөхөд хүрээд байна. Энэ талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

“АНУ, ОХУ-ын зөрчилдөөний талбар болоод буй Сирид эмх замбараагүй байдал газар авсаар байна. Хоёр улс Сирид энхтайван авчрах бус нэг нэгнээ буруутгаж, хямралыг улам даамжруулсаар байна” хэмээн НҮБ санууллаа.

 

Сирийн босогчдын хяналтад байгаа Идлиб мужийн Хан Шейхун хотын иргэдийг химийн зэвсгээр хөнөөсөн гэх дуулианы дараахан АНУ-ын эрх баригчид дургүйцлээ илэрхийлсэн юм. Химийн зэвсгийн дайралтын улмаас ойролцоогоор 89 хүн амиа алдаж, 500 орчим хүн хорджээ. Амиа алдагсдын ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байсан нь Цагаан ордны тэргүүн Дональд Трампийн сэтгэлийг эмзэглүүлжээ. Тэрбээр уг химийн дайралтыг “босогчид бус Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын зарлигаар армийнхан үйлдсэн” хэмээн буруутгасан билээ.

 

“Армийнхан босогчдод эзлэгдээд буй газар нутгаа чөлөөлөхийн тулд ийнхүү химийн зэвсэг ашигласан” хэмээн Трамп мэдэгдсэн. Гэхдээ Сирийн армийнхан уг ажиллагааг бие дааж бус ОХУ-ын эрх баригчдын зааврын дагуу хийсэн хэмээн мэдэгдсэн нь олон улсыг гайхшруулсан билээ. Цагаан ордны тэргүүний мэдэгдлийн дараа ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба “Химийн дайралт хийсэн үед Оросын тусгай хүчин Идлиб хотноо цэргийн ажиллагаа явуулаагүй болно” гэж мэдэгдэж, АНУ-ыг буруу ташаа мэдээлэл өгөхгүй байхыг сануулсан билээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама өмнө нь ОХУ-ын эрх баригчдыг Сирид хяналтаа тогтоохыг санаархаж буй террористуудыг устгах бус Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадыг суудлаас нь түлхэн унагаахаар тэмцэж буй босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулж байна” гэж мэдэгдсэн удаатай. Гэхдээ энэхүү мэдээллийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин эрс үгүйсгэж “Бидний бууны сум зөвхөн террористуудыг чиглэсэн” гэж мэдэгдсэн билээ.

 

НҮБ-д АНУ-ын төлөөлөн суугаа элч Никки Хэйли “иргэдийн эсрэг химийн зэвсэг туршсан явдал нь дайныг өдөөн турхирч, хүн төрөлхтнийг гутаан доромжилсон үйлдэл” хэмээн мэдэгдэж уг хэргийн буруутанг “ОХУ болон Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад” хэмээн мэдэгдсэн билээ. Уг мэдэгдлийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүндэт зочин болох БНХАУ-ын дарга Си Зиньпинийг хүлээн авахаар Вашингтоноос Флорида муж руу ниссэн юм. Тэрбээр уг нислэгийн үеэр иргэдээ үхэлд хүргэж, хойч үеэ заналхийлсэн Ассадад хариу барих зарлигт гарын үсэг зуржээ.

 

 

Трамп Сирийн Хомс хотноо байрлах тус улсын агаарын нисэх бааз руу 59 ширхэг “Томахок” далавчит пуужинг хөөргөжээ. Сонирхолтой нь Сирийг бөмбөгдөж байх үеэр Трамп, Си Зиньпинийг Флоради муж дахь хувийн эдлэндээ хүлээн авч, оройн зоог барьж байсан юм.

 

Тэрбээр юу ч болоогүй мэт оройн зоог барьж, Си даргатай сүүлийн үеийн асуудлаар ярилцаж байжээ. “АНУ, Сирийн агаарын баазыг бөмбөгдлөө” гэх мэдээлэл “ВВС”,“CNN” гэх хэвлэлээр цацагдсаны дараахан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон мэдээлэл хийсэн юм. Тиллерсон “Сирийн ирээдүйд Башар аль Ассадын оролцоо шаардлагагүй болсон. Бид одоо Сирид санаа тавих болно” хэмээн мэдэгджээ.

 

Түүний мэдэгдлийн дараахан олон улсын хэвлэлүүд “АНУ, Сири рүү цэргээ илгээж, Ассадыг суудлаас нь түлхэн унагаах цэргийн ажиллагаа явуулахаар боллоо” хэмээн мэдээлэх болов. Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа “Хэрвээ би ялалт байгуулвал Сирид хяналтаа тогтоохыг санаархаж буй бүхнийг тус улсаас үлдэн хөөх болно” гэж мэдэгдсэн билээ. Тэрбээр мөн “Сирийн энхтайвны төлөө хэзээ ч Ассадтай хэлэлцээрийн ширээний ард суухгүй” гэсэн юм.

 

Америкийн пуужингийн цохилтын үеэр Сирийн зургаан иргэн харамсалтайгаар амиа алджээ. ОХУ энэ амралтын өдөр “АНУ-ын гэнэтийн бас болчимгүй үйлдлийн улмаас энгийн иргэд хохирлоо” гэсэн бол Рекс Тиллерсон “Босогчдын хяналтад байгаа хотод химийн зэвсэг ашиглах үед ОХУ-ын эрх баригчид урьдчилан сэргийлэх алхам хийгээгүй” хэмээн буруутгажээ.

 

“Их 7” холбооны Гадаад хэргийн сайд нар дээрх асуудлаар өнөөдөр Италид уулзах билээ. Уг уулзалтаар химийн зэвсэг ашигласан гол буруутанг олохоор төлөвлөж буй юм. Харин маргааш өдөр нь ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон нар Москва хотноо уулзахаар болжээ. 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Америк нь л байнга дэлхийн цагдаа шиг загнадаг шүү дээ. Тэдэнд хэн нэг нь хариу өгөх л хэрэгтэй.
2017-04-11
Вввв:
Муусайн империалистууд удахгүй шангаа хүртэнэ.
2017-04-10
Зочин:
60 г хөөргөсөн . Нэг нь тавцан дээрээ унасан. 25 нь байндаа хүрээгүй. С400 үлдсэнийг нь унагасан гээ биздээ. Америк пуужингууд чанар чадал тун муутай юм.
2017-04-10
Зочин:
ОХУ АНУ хоёрт Сирийн асуудал ямар хамаа байнаа. Дэлхийн цагдаа шиг байх гээд л үзээд байхын тухайн улсын ард иргэдийн өөрсдийнхөн асуудал энэ хоёр улсаас болж дэлхий улс орнууд яагаад хохирох ёстой гэж бусдын хэрэгт хушуу дүрхээ байчих хэрэгтэй энэ хоёроос болж олон үндэстэн хоёр хуваагдаад байна
2017-04-10
Зочин:
Америк нь л байнга дэлхийн цагдаа шиг загнадаг шүү дээ. Тэдэнд хэн нэг нь хариу өгөх л хэрэгтэй.
Зочин:
Асадын армийнхан химийн зэвсэг хэрэглэсэн гэдгийг нь нотлоогүй байж Сири рүү пуужин харвасан. Ирак руу дайрсан дайралттай маш төстэй. Тэгээд Оросын онгоц тээвэрлэгч Газар дундын тэнгис рүү хөдөлмөгч Трампын засаг захиргаа Сири болон Хойд Солонгост цохиолт өгөх ярианаасаа ухарч исламын улсыг дарах нь тэргүүний зорилт гэж булзааруулж байна. Трамп одоо болиосой. Хамсаатангууд нь битгий хэл зарим америкчууд өөрийг нь эсэргүүцээд эхэллээ. Улс төр мэддэггүй жирийн нэг бизнесмэн ерөнхийлөгч болсны гайг энэ улс ямар өндөр үнээр төлөх бол???
2017-04-10
Google:
America gej helsendee hurdeggui hogiin baasnuud
2017-04-10
Зочин:
Үлгэр зохиогоод түүнд итгэдэг маш сул ерөнхийлөгчтэй болжээ. 59 томагавкаас 29 нь хүрэх газраа хүрсэнч үр дүн нь шившигтэй гэнэ. Химийн хорт хий зарин гэсэн боловч нөгөөх нь америкуудийн исламчуудад өгсөн хлор болж таарч
2017-04-10
mongol:
oros americtai baildah heregtei ted chadahgui muusain golognuud baigaan odoo bolno muusai ene dendees ersen golognuud americchuud gazariin horsnoos archih heregtei.
2017-04-10