Парламентчид бүс нутгийн асуудалд анхаарлаа хандуулав
2012-01-10

Японы нийслэл Токио хотноо өнөөдөр эхэлсэн Ази-Номхон далайн парламентын /АНДПЧ/ ээлжит 20 дугаар чуулганы бүгд хуралдаанаар эхлээд Ази-Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны хүрээнд Японы зүүн хэсэгт тохиолдсон газар хөдлөлт ба сэргээн босголтын талаар Японы парламентын гишүүн Кента Изуми, бүс нутгийн байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чиглэлээр Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Вуюнчимэгэ /Оюунчимэг/ нар илтгэл тавьж хэлэлцүүлэв. Хятадын парламентын төлөөлөгчдийн тэргүүн илтгэлдээ бүс нутсүүлийн үед байгалийн гамшиг, эдийн засгийн хямрал бэрхшээлээс үл хамааран Ази, Номхон далайн бүс нутаг эдийн засгийн өсөлт хөгжлийн хувьд дэлхийн хамгийн эрч хүчтэй бүс нутагт тооцогдсон хэвээр байгаа хэдий ч энх тайван, хөгжил цэгцэглэлтээ бататгахын тулд хамтын илүү их хүчин чармайлт хэрэгтэй болохыг тэмдэглэж байлаа. Энэ чиглэлээр үг хэлсэн Шинэ Зеланд, Австрали, Индонези, Тайланд, Филиппин, Чили, Вьетнам, Малайз, Лаосын парламентын төлөөлөгчид ч энэ санааг дэмжиж, бүс нутгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн чухлыг онцолж байв.

Shuud.mn
Сонин хачин