Оюутны байранд гал гарчээ
2017-04-10

Өчигдөр буюу 2017.04.09-ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийн  оюутны байранд гал гарсан байна.

 

Галын дуудлагыг  өдрийн  12:27 цагт  өгсөн бөгөөд дуудлагын дагуу  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 14 албан хаагч, нэмэлт дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч ажиллажээ.

 

Нийт 21 албан хаагч, таван автомашинтайгаар  ажилласны хүчинд галыг унтрааж, утаажилтын бүсээс 12 хүнийг гаргасан байна.

 

Гал гарсан шалтгааныг  одоогоор тогтоогоогүй байгаа аж.

 

Л.Мандалмаа

 

Shuud.mn
Сонин хачин