Монгол Улсын өрийн асуудлаар мэдээлэл хийнэ

09.00 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд ХЗДХЯ, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт Үндэсний чуулган зохион байгуулна.
09.00 цагт: Хангарди ордны 14 давхарт "Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах" сэдэвт зөвлөгөөн болно.
11:30 цагт: Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Өргүй монголын төлөө 218.1 хөдөлгөөнөөс Монгол Улсын өрийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.00-12.00 цагт Нийслэлийн иргэний танхимд "Агаарын бохирдол бууруулах, хог хаягдал, орчны эрүүл ахуйн цэвэр цэмцгэр байдлыг хангахад хороодын Засаг дарга нарын оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг болно.
11.30 цагт: УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд 2017 оны төсөвтэй холбогдуулан бизнес эрхлэгчдийн төлөөлөл, ТЕГ, ХАҮТ, НДЕГ, МҮЭ-тэй хамтран хэлэлцүүлэг өрнүүлнэ.
12:00 цагт: Иргэдийн шударга шүүх ТББ-аас Шударга Шүүх Монголыг аварна Цуглаан зохион байгуулах талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.
15.00 цагт Хүүхэд багачуудыг ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүтээсэн “ҮЙМЭЭЗЭД ТОХИОЛДСОН ЯВДАЛ” хүүхдийн жүжгийн нээлт Монголын хүүхдийн ордонд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ