С.Эрдэнэ: АН санхүүгийн ил тод байдалд бүрэн шилжсэн
2017-04-11

 

Ардчилсан намын Дотоод сонгуулиар аймаг, сум, дүүргийн намын хорооны дарга, гишүүн, ҮБХ-ны гишүүдийг сонгосон. Ийнхүү бүх гишүүдээсээ сонгогдсон удирдлагын бүрэлдэхүүнээ батламжлах ажил орон даяар эхэллээ. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ эхний уулзалтаа Хэнтий аймгаас эхлүүлж, АН-ын гишүүдтэйгээ уулзаж шинэчлэлийн бодлогоо танилцуулахын зэрэгцээ Хэнтий аймгийн АН-ын даргаар сонгогдсон Ш.Батдэлгэрийг батламжилснаа зарлав. 

 

 

Энэ үеэр С.Эрдэнэ дарга хэлэхдээ "Та бүхэндээ Монгол Улсад олон намын тогтолцоо үүсч, Ардчилсан нам байгуулагдсаны 27 жилийн ойн баярын мэндийг хүргье. Бид Монголын улс төрийн түүхэнд анх удаа бүх гишүүдийнхээ  саналаар  намын  даргаа  сонгож  чадлаа. Намын бүх гишүүдийнхээ оролцоотойгоор ардчилсан зарчмаар Дотоод сонгуулиа ч амжилттай явуулж чадлаа. Бид шинэчлэлийн салхийг эхлүүлснээр өнөөдөр бүх шатандаа шинэчлэгдэж, элдэв фракц, улстөрийн бүлэглэлийн  савраас бүрэн чөлөөлөгдсөн. Бид өнөөдөр бодлогын, шинэчлэлийн нам болсон. Ардчилсан нам өнөөдөр санхүүгийн  ил  тод  байдалд  бүрэн шилжсэн гэдгийг та бүхэнд дуулгахдаа таатай байна. Ийнхүү нэгдэж, шинэчлэгдсэн Ардчилсан нам Ардчилсан eрөнхийлөгчийн буухиагаа таслалгүй үргэлжлүүлэх ёстой. Үүний тулд бид эв эeий эрхэмлэж, атгасан гар шиг цул хүчин болох ёстой" гэжээ.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Namiin sanhuu yahav Erdenee niigmiin daatgalaas hussan hulgailsan munguu il tod bolgovol yasan ym be hu....
2017-04-11