Могой жуулчны аминд хүрчээ
2017-04-11

 

Энэтхэгийн нутгийн иргэд аварга могойг сургаж, мөнгө олох хэрэгслээ болгодог юм.

 

Жуулчид могойтой зураг авахуулах, хүзүү дээрээ тавих, үнсүүлэх гэх мэт үйлдэл хийснийхээ төлөө нутгийн иргэдэд мөнгө төлдөг аж. Тэгвэл нэг жуулчин могойтой хамт зургаа авахуулах гэж байхдаа хатгуулсан талаар “www.channelnewsasia.com” сайт мэдээллээ.

 

Жуулчин эр хацартаа хатгуулсан бөгөөд уг үйл явдлаас цаг орчмын дараа амиа алдсан гэнэ. Тэрээр могойд хазуулсан даруйдаа эмнэлэгт очиж, шаардлагатай эмчилгээ хийлгэсэн ч нэгэнт оройтсон байжээ.

 

Аварга могойд хазуулсан бага насны хүүхэд 20-30 минутын доторо амиа алддаг бол насанд хүрсэн хүн 1-2 цагийн дараа амиа алддаг аж.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин