Дүрвэгсдийн хуаранд гал гарчээ
2017-04-11

 

Францын Дункирк хотноо байрлах дүрвэгсдийн хуаранд гал гарсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Галын улмаас 10 хүн шархтаж, орон нутгийн эмнэлэгт хүргэгджээ.

 

Гранде Сунте гэх хуаранд Курд болон Афганистанаас дүрвэсэн иргэдийг байршуулдаг бөгөөд галын улмаас ойролцоогоор 1500 орчим хүн орон гэргүй болсон байна.

 

Гал гарахаас өмнө хуаранд байсан дүрвэгсэд муудалцсан гэнэ. Уг үйл явдлын улмаас зургаан хүн хутгын шарх авчээ. Галын шалтгааныг тодруулахаар албаныхан ажиллаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин