Оффшор бүс дэх хөрөнгийг эргүүлэн татна
2017-04-11

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар  Хууль тогтоомжийн тухай тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн боловч  гишүүдийн дэмжлэгийг авсангүй. Үүнтэй холбогдуулан гишүүн Ц.Нямдорж:

-Энэ хуулийг болно, бүтнэ гээд өмнөх Хуульзүйн сайд нь батлуулсан.  Гэтэл дараагийнх нь болохоо байлаа, өөрчилье  оруулж ирээд дэмлэг авсангүй. Хэрэвээ болохгүй бол хуучин хуулиа мөрд л дөө. Муур хулгана болж тоглохоо боль” хэмээлээ.

 

Дараагаар нь  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн  эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 1990 оноос хойш Монгол Улсад хийгдэх гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэхийн хирээр манай улсын гадаад харилцаа хөгжин гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын тоо олширч, эдгээр компаний хувьцаа эзэмших иргэдийн тоо өссөөр байгаа. Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд буюу гадаад улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай компаний хувьцаа, банкны данс эзэмшсэн тохиолдолд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл буурсан. Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилтыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, нийтийн албаны үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдын хувьд гадаад улсын нутаг дэвсгэрт данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулах асуудлыг хориглох талаар зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарсан билээ.

 

Дээр дурьдсан хууль зүйн болон практик шаардлагуудыг үндэслэн Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагч оффшор бүсэд буюу гадаад улсын нутаг дэвсгэрт банкны данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох асуудлыг тодорхой зохицуулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан юм. “Нэр дэвшигч, түүний хамаарал бүхий этгээд нь өөрийн нэр дээр оффшор бүсэд хөрөнгө байршуулсан, үл хөдлөх хөрөнгө бий болгосон бол  3 сарын дотор  АТГ-т мэдэгдэж, мөнгөн хөрөнгийг эргүүлнэ”  гэсэн саналыг байнгын хорооны гишүүд дэмжив.  Хууль батлагдсанаас хойш 3 сарын дотор оффшорт байгаа хөрөнгийг татаж, зохицуулалт хийж чадах уу гэсэн байнгын хорооны даргын асуултад ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар:

 

-Анх 6 сараар оруулж ирсэн. Байнгын хороон дээр 3 сар гэсэн санал нь дэмжигдсэн. ОХУ, АНУ-д энэ асуудлаар 3 сарын дотор хугацаа өгсөн байдаг” гэсэн хариулт өгсөн юм. Харин гишүүн Б.Дэлгэрсайхан  гурван сарын хугацаанд амжихгүй гэсэн байр суурь илэрхийлж, хугацааг хасах санал гаргалаа. Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар 3 сар гэсэн хугацааг хүчингүй болгохыг дэмжсэн юм. Тиймээс оффшортой эрхмүүдийн асуудлыг 6 сарын дотор хөрөнгө татах зохицуулалт хийхээр боллоо.

 

Ийнхүү уг хуулийн төслийг чуулганы хуралдаанд шилжүүлэв.

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АШИГ СОНИРХЛЫН ЗОРЧИЛТЭЙ. ХУМУУСЭЭС ЯМАР ХУУЛЬ ХУЛЭЭГЭЭД БАЙНА МОНГОЛЧУУДМИНЬ. ТЭНЭГЛЭСЭЭР ХУУРТСААР ДУУСХИЙМУУ. ЭРСТЕДА ТЭМЦЭЛ ХИЙ Х ЦАГ БОЛООГУЙ. ЮУ
2017-04-11
Зочин:
sanjiin bauar s bauartsogt sy batbold naraas ard tymen amijirgaanii mongoo abm,aar bna bid cn bas xvn hsde amidarmaar bna hsde xvn l um bol xvn cnanar gargaad ogcnoocn tegbel yr xvvxdyydyyded cnie buaun bolno hsde xaraal idex um bitii xiigeecn xujaad bsan bol ail xediin butsaaj ogson bga
2017-04-11
Иргэн:
С баяр. Баярцогт.сү батболд.дэлгэрсайхан нар офшорт байгаа мөнгөө монголдоо өгөөч. Та нар өглөө гээд ядуурахгүй.мөнгөө аваад үхэхгүй ш дэ.өөрсдөө баяжаад ард түмэн ядуурал.та нар монгол гэдэг улс байгаагүй бол юугаараа баяжих вэ та нар эхээс төрөхдөө баян байгаагүй.монголийн баялагийг луйвардаж олсон мөнгө .биднийг ядуурлаас гаргаад өгөөч баяжуулах уриалж байна
2017-04-11
Иргэн:
Дэлгэрсайхан гишүүн офшорт байгаа мөнгөө монголдоо өгөөч чадахгүй бол гишүүнээсээ татгалзаад тан шиг баян.хүн хотойхотой
2017-04-11
Xun:
6sariin dotor munguu tseverlej amijina gesen ug u?
2017-04-11
irgen:
ta nar hulgaich nartai temzehgui bol naaduulaas chin bolj mongol uls sonoj baina !!!!
2017-04-11
Зочин:
Оффшортон Дэлгэрсайхан сайн мэдэж байгаа юм байна. Түүний хэлсэнээр л шийдэж байгаа юм байна МАН гарууд. Тэгсхийгээд замхруулах юм байна даа лаларууд.
2017-04-11
Зочин:
Ашиг сонирхолын зорчилтэй хунээр санал хэлуулж байдаг ямар хууль тогтоогчид гэхэв дээ
2017-04-11