Улаанбаатар
Төрийн банк бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт зохион байгууллаа
2017-4-11

 

Төрийн банк, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-тай хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих “REACH” төслийг  хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд  2017 оны дөрөвдүгээр сарын 7-нд  Төрийн банкны  Улаанбаатар хотын салбар нэгжийн харилцагч, жижиг дунд бизнес эрхлэгчдэд төслийн зээлээ хэрхэн зөв зохистой зарцуулах талаар уулзалт ярилцлагыг зохион байгууллаа. 

 

Тус уулзалтад эдийн засагч, судлаач Ч. Анхбаяр оролцон “Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн төлөв байдал, цаашдын чиг хандлага бизнест хэрхэн нөлөөлөх вэ” сэдвээр сургалт орсон бол Зээлийн батлан даалтын сангийн Захиргаа хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Т. Ундармаа "Зээлийн батлан даалтын санд хамрагдах боломжууд"-ын талаар илтгэл тавьж мэдээлэл өгчээ.  

 

Уулзалтад худалдаа, үйлдвэрлэл, аялал жуучлал, барилга, газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцсон байна.

Shuud.mn
Сонин хачин