Булганд “Ханаду”-гийн туршлагыг дэлгэрүүлнэ
2017-04-11

Булган аймагт эдийн засгийн форум зохион байгуулагдлаа. Энэ форумд гадаад дотоодын байгууллага, зочид төлөөлөгчид, хот хөдөөгийн бизнесийн төлөөлөгчид гэсэн нийт 300 орчим хүн оролцжээ. Аймгийн хөгжлийн хэтийн чиг хандлага, иргэд, хувийн хэвшлийнхний бизнесийн үйл ажиллагааг тэлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар олон шинэ санал санаачилгыг гаргасан байна.

 

Ж.Бат-эрдэнэ гишүүний урилгаар Бүгд Найрамдах Турк улсын “ТИКА” олон улсын байгууллагын Улаанбаатар хот дахь хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч Вэйсэл Чифтжи уг форумд оролцож “Халал” аргаар мах бэлтгэх төслөө танилцуулжээ. Тэжээлийн ургамлыг туршилтын хугацаагаар Булганд тариалах цаашид энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаа талаараа  илэрхийлсэн байна.  Тэрбээр энэ үеэр Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг, хүүхдийн 6-р цэцэрлэг, ХАА-н МСҮТ-ийн  үйл ажиллагаатай танилцаж, шаардлагатай тусламж, техник технологи, сургалтын чиглэлээр дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах саналуудыг судалжээ.

 

Түүчлэн форумд оролцсон гадны зочид төлөөлөгчид Хутаг-Өндөр суманд үйл ажиллагаа явуулж буй “Ханаду” компанийн үйл ажиллагаатай танилцсан нь төлөөлөгчдийн нүдийг сэргээсэн аж.  Улаанбаатараас 600-гаад км алс “Ханаду” компани нь үхэр бордож олон улсын стандартын дагуу нядалж, өлгөж сэврээгээд ангилж савласан махаа "Оюутолгой" зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагууд болон Улаанбаатар хотын өндөр зэрэглэлийн ресторануудад борлуулдаг байна. Тиймээс "Компанийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ малчдын малыг эрүүлжүүлэх, чанарыг нь сайжруулж бэлтгэн нийлүүлэгч болгосноор сум орон нутгийн малчдын орлого нэмэгдэх боломжтой" талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа жиргэсэн байна. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Sonin yum kanad nuhriyn kompany huciig nemeed malchdad yamar ashig bayna. Baterdeneee
2017-04-12