Ерөнхий сайдын нэрэмжит гэрэгэг хүлээлгэн өглөө
2017-04-11

 

Спортын төв ордны хурлын танхимд өнөөдөр мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд түрүүлсэн бөхөд олгох гэрэгэг хүлээлгэн өгөх ёслол боллоо. Ёслолд БТСГ-ын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц, ТЗУСХ-ийн дарга Ц.Одонбаяр, СБХЗХ-ийн дарга Х.Бакытжан, ҮШБА-ны дарга Ч.Насантогтох тэргүүтэй албаны хүмүүс оролцож, Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит зургаан гэрэгэг Гадаад харилцааны яаманд хүлээлгэн өгөв.

 

Мэргэжлийн сүмо бөхийн тэмцээн жилд зургаан удаа болдог бөгөөд дээрх зургаан гэрэгэний хоёрынх нь эзэн тодорсон юм. Тодруулбал, энэ оны нэг, гуравдугаар сарын башёд дараалан түрүүлсэн ёкозүна Кисенасатод дээрх гэрэгэний хоёр нь очих аж. Харин үлдсэн дөрвөн гэрэгэ тав, долоо, ес, арваннэгдүгээр сарын башёд түрүүлсэн бөхөд олгох юм байна.

 

Үүнээс өмнө мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд түрүүлсэн бөхөд Ерөнхий сайдын нэрэмжит цом гардуулдаг байсан бол энэ жилээс гэрэгэ дагалдах уламжлал тогтож байна.

 

Shuud.mn
Сонин хачин