АТГ-ын ажлын хэсэг Багануур дүүрэгт ажиллаж байна
2017-04-12

      Авлигатай тэмцэх газраас яам агентлаг, нийслэл, дүүргийн төрийн байгууллагын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, мөн Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж байгаа билээ.

      Энэ хүрээнд Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн Багануур дүүрэгт ажиллаж эхлээд байна.

     Ажлын хэсгийн бие бүрэлдэхүүн Багануур дүүргийн төрийн байгууллага, төрийн өмчит ХК-ийн удирдах албан тушаалтан, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүд, Засаг даргын дэргэдэх байгууллагын  удирдах албан тушаалтнууд болон албан хаагч нарт  Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигын эсрэг хууль, тогтоомжийн хэрэгжилт, нийтлэг зөрчил, мэдүүлгийн цахим системийн чиглэлээр мэдээлэл, танилцуулга хийлээ.

    Багануур дүүрэгт ажиллах хугацаандаа удирдах албан тушаалтны гаргасан тушаал шийдвэр, дүрэм, журам, болон холбогдох баримт бичгүүдтэй танилцаж, “Олон нийтийн хяналтын дэд зөвлөл”-д ажиллах иргэдийг сонгон шалгаруулах бөгөөд энэ талаар Багануур дүүргийн ЗДТГ-ын цахим хуудас болон дүүргийн “Сүлжээ-3” телевизид мэдээлэл өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин