Хатан хаан заан хооллов

img

 

Их Британийн хатан хаан II Элизабет нөхөр, хунтайж Филиппийн хамтаар нийслэл Лондон   хотноо байрлах “Whipsnade Zoo” амьтны хүрээлэнд зочилсон байна.

 

Тэрбээр энэ үеэр тус хүрээлэнгийн зааныг хоолложээ. Хатан хаан болон хунтайж нар заанд гадил өгчээ.

 

 

Амьтны хүрээлэнгээр тойрон аялсаны дараа хатан хаан хэвлэлийнхэнд "Их дурсамжтай аялал боллоо. Их жоохон байхдаа заан хооллож байсан. Хэзээ гэдгийг санахгүй байна” гэж ярьжээ.

 

Хатан хаан, хунтайжийн хооллосон зааныг Донни гэдэг аж. Тус амьтны хүрээлэнд Доннигоос гадна найман заан амьдардаг байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ