Амь эрсэдсэн офицерууд 24, 30 настай байжээ
2017-04-12

Зэвсэгт хүчний анги салбарууд Тавантолгой дахь сургалтын төвд хээрийн сургалтад гараад буй. Энэ үеэр өчигдөр 17.40 цагт сургалтын баазад осол гарч, хүний амь эрсэдсэн. Зэвсэгт хүчний 350 дугаар анги байлдааны буудлага хийхээр бэлтгэлээ хангах явцад осол гарч, хоёр албан хаагч амь үрэгдэж, найман хүн шархатсан юм. Энэ талаар ЗХЖШ, Цэргийн төв эмнэлгийн удирдлагууд мэдээлэл хийж байна.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “2017 оны 04 сарын 11-ний өдрийн 17.40 цагийн орчимд зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв Төв аймгийн Алтанбулаг сум, Хужир Толгой орчимд Зэвсэгт хүчний 350 дугаар анги байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилт хийж байсан. Сургуулийнхаа бэлтгэл ажлыг хангах явцад байлдааны гранат тэсэрч, хоёр цэргийн албан хаагч амь үрэгдсэн, найман цэргийн албан хаагч хүнд, хөнгө хэлбэрээр шархатсан осол гарсан” гэсэн мэдээллийг өгч, амь эрсэдсэн албан хаагчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлэв.  

 

Ослын улмаас Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ахмад Б.Мөнгөншагай, ахлагч Б.Ариунболд нар амь эрсэдсэн байна. Ахмад Б.Мөнгөншагай нь 1987 онд төрсөн аж. Батлан хамгаалах их сургуульд зэвсгийн албаны офицер мэргэжлээр мэргэшиж төгссөн. Зэвсэгт хүчний хэд хэдэн ангид алба хаасан, Афгинастан, Өмнөд Судан улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцсон туршлагатай офицер байжээ. Ахлагч Б.Ариунболд нь1993 онд төрсөн. Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийг төгсч, 350 дугаар ангид алба хааж байсан. Өмнөд Судан улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцсон албан хаагч юм байна.

 

Харин шархатсан албан хаагчид 22-28 настай, бүгд мэргэжлийн ахлагч бэлтгэх сургалтыг төгссөн, энхийг дэмжих ажиллагаанд оролцсон туршлагатай албан хаагчид гэдгийг ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар хэлэв.

 

Мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
janjin:
Haramsaltai bn mash ih saihan zaluuchuud ayulgvi baidal aldagdsan bn AAHZ mordoogvi bn tsergiin sahilga bat sul bn da
2017-04-12
АХМАД ДАЙЧИН:
БҮХ УДИРДАХ БҮРЭЛХҮҮН ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ БОЛЖ ДЭЭ ИЙМ АСУУДАЛ ГАРСАН БАЙХАД САНДАЛ ШИРЭЭТЭЙГЭЭ АРАЙ Ч ЗУУРАЛДАХГҮЙ БАЙЛГҮЙ
2017-04-12
irgen:
Batlan hamgaalahiin said ogtsoryoo!
2017-04-12
zocnin:
ewii hairan saihan zalyys mini dee.. um maani badmi hum .
2017-04-12
Лут:
Бат-эрдэнэ аврага бусдыг давхар дээл бүү өмс гэж хашгирсаар өөрөө давхар дээл өмссөн нь зохисонгүй. Одоо огцорчих, тэгвэл үнэхээр хариуцлагатай байх дууриал болно. Энэ хэрэгт өөрөө буруугүй боловч хариуцаж байгаа ажлын тань хүрээнд хүний амь хоирсон байна шүүдээ, Аврага аа!!
2017-04-12
долир:
М.Энхболдын байгуулсан МЭРГЭЖЛИЙН Засгийн газрын БӨХ батлан хамгаалахын сайд юу бодож суудаг юм болдоо хөөрхий
2017-04-12
бөх:
бөх сайд огцорно байгаа, Монгол төр бол мөнгөө багтааж ядсан бөхчүүдийн эрхэлдэг газар биш
2017-04-12
Зочин:
БХ-н сайд нь мэргэжилгүй,боловсролгүй махан толгойтой бөх болохоор наад яаманд чинь ямар юмнычинь хариуцлага байх вэ? дээ.Соёлтой оронд ийм нөхцөлд сайд нь хариуцлага хүлээж огцордог жамтай.Гаад бөхөө огцруул.
2017-04-12
Зочин:
БХ-н сайд нь мэргэжилгүй,боловсролгүй махан толгойтой бөх болохоор наад яаманд чинь ямар юмнычинь хариуцлага байх вэ? дээ.Соёлтой оронд ийм нөхцөлд сайд нь хариуцлага хүлээж огцордог жамтай.Гаад бөхөө огцруул.
2017-04-12
zochin:
engiin tsagt tun xaramsaltai xairan saixan zaluuchuud daintai gazar neree sainaar duuduulj yvsan zaluusdaa
2017-04-12
123:
ХАРИУЦЛАГАГҮЙН ЗУД...ДЭЭР НЬ ЦЭРЭГ НЭРТЭЙ АМЬСГААНУУД ЭХЭЭС ТӨРӨХДӨӨ Л ИНКУБААТАР ДАМЖИН СЭХЭЭН АМЬДРУУЛАХААР ДАМЖИН ХҮН БОЛЦГООСОН АМЬД СҮГНҮҮД...ИЙМИЙГ НЬ МЭДСЭЭР БАЙЖ БАЙЛДААНЫ ГРАНАТ ГАРТ НЬ БАРИУЛСАН ОФФЦООР ТЭД НАРЫГ АМИА ХОРОЛ ГЭЖ ТУШААЛ ӨГСӨНТЭЙ АДИЛ БОЛСОН ТУЛ ОФФЦООРТ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЯЛ ҮҮРҮҮЛЭХ НЬ ЗӨВ.
2017-04-12
Зочин:
Khairan saikhan zaluuchuud emegnel ilerhiiliye
2017-04-12
Зочин:
Гранат зүгээр байж байгаад л дэлбэрчихдэг юм уу??? Наадах чинь цэвэр хариуцлагын л асуудал биз дээ. Хүний амь үрэгдчихээд байхад л хариуцлагаэас зугатаацгааж байх юм
2017-04-12
Зочин:
Gaihaltai mergejliin hymyys enhiin tsagt amia zolichchij bgmyy.Haramsaltai.
2017-04-12
Zaya:
Xaramsaltai yumaa
2017-04-12