Олон нийтийн сүлжээний ”хүч”
2017-04-12

Олон нийтийн сүлжээний "хүч"-ийг харуулсан үйл явдал өдөр бүр өрнөдөг гэхэд болно. Нийгмийн сүлжээгээр хэн нэгнийг баатар болгож, нөгөө нэгийг хорвоогийн хамгийн муу хүн болгон хувирдаг. Бас шүүмжлэл өрнөж, мөрөөр нь засч залруулсан тохиолдол ч олон. Үүний жишээ өнөөдөр өрнөв. 

 

 

Нарны замын явган замд байрлуулсан Шунхлай компанийн шатахууны үнийн самбар өнөөдрийн нийгмийн сүлжээний шүүмжлэлийн бай болоод байсан. Тэгвэл Шунхлай компани тус самбараа буулгасан байна. Нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн ачаар явган зам чөлөөлөгдөж, зорчигчид саадгүй явахаар болов.  

Shuud.mn
Сонин хачин