Улаанбаатар
Пхеньяны асуудлаар Си, Трамп нар утсаар ярьжээ
2017-4-12

 

БНХАУ-ын дарга Си Зиньпин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар өнөөдөр Хойд Солонгосын асуудлаар утсаар ярьсан талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.

 

Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох ажилд Бээжинг оролцохыг Цагаан ордны тэргүүн уриалсан байна.

 

Трамп Солонгосын хойг руу нисэх онгоц тээвэрлэгч болон дагалдах хөлгүүдийг илгээгээд байгаа юм. Хойд Солонгос өчигдөр "АНУ-ын байлдааны хөлгүүд эх орныг нь заналхийлсэн ямар нэгэн алхам хийвэл хариу арга хэмжээ авах"-аа Цагаан ордны тэргүүнд сануулсан билээ.

 

Солонгосын хойгт ямар нэгэн цэргийн ажиллагаа явуулахаасаа өмнө албан ёсоор зөвшилцөхийг Өмнөд Солонгосын эрх баригчид Трампт мэдэгдсэн байна. 

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
tegeed america dairaach daanch ta nar shig golognuud chadahgui l dee.
2017-04-12
зочин:
энэ тэнэг Трамп юу ч хийж мэдэх мангар гар шүү. Яаж ч магадгүй
2017-04-12