Хан-Уул дүүрэгт 300 ортой төрөх эмнэлэг барина
2017-04-12

 

Хан-Уул дүүрэгт барьж байгаа 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажил, дэд бүтэц барих төслийн концессын гэрээг “Томо бюлдинг” ХХК-тай байгуулж гарын үсэг зурах эрхийг Засгийн газраас Үндэсний хөгжлийн газарт өглөө.

 

Эмнэлэг ашиглалтад орсноор олон улсын шаардлага хангасан 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмнэлэг ажиллаж эхлэх юм. Концессын гэрээний дагуу эмнэлгийн барилга угсралтын ажлыг ирэх оны наймдугаар сард дуусгаж улсын комисст хүлээлгэж өгнө. Засгийн газар төслийн нийт хөрөнгө оруулалт болох 25,724,600,000 төгрөгийг 2020 оноос  тодорхой хуваарийн дагуу эргэн төлөх юм.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
terniig chini heleed bainaa .25,724,600,000 tugrug genee urd bas iim hemjeenii mungu gargasan ,tsulmuj hanahgui yumaa
2017-04-12
Зочин:
хан уулд ашиглалтанд орогүй барьж эхлээд арваад жил болож буи эмнэлэгиин барилга баигаа ш дээ.г
2017-04-12