Намын бүлгүүд хуралдана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 15.00 цагт хуралдахаар товлогдсон байлаа. Хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр байсан юм. Гэвч хэлэлцүүлгийн эхэнд УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдсэн. Харин УИХ-ын дарга М.Энхболд төсвийн тодотголыг богино хугацаанд хэлэлцэх батлах нь ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар хөтөлбөрөө батлуулахад шаардлагатай хэмээгээд АН-ын бүлэгт гурван цагийн завсарлага өглөө.
Ингээд чуулганы хуралдаан түр завсарлаж, УИХ дахь намын бүлгүүд хуралдахаар боллоо.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ