Пхеньян цөмийн туршилтад бэлтгэж байна
2017-04-13

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “USS Carl Vinson” нисэх онгоц тээвэрлэгчийг дагалдах хөлгүүдийн хамт Солонгосын хойг руу илгээснээс болж, Хойд Солонгосоос ирэх аюул заналхийлэл улам нэмэгдсэн талаар Пентагоны удирдлагууд мэдэгдэж байна.

 

Трампийн илгээсэн байлдааны хөлгүүд Хойд Солонгос улсад заналхийлсэн тохиолдолд “Пхеньян ямар ч сануулга өгөхгүйгээр хариу цохилт өгөх”-өө мэдэгдсэн юм.  Тэгвэл АНУ-ын байлдааны хөлгүүд зорьсон газраа хүрсэн өдөр Пхеньян цөмийн туршилт хийж магадгүй байгаа талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Учир нь тус улсын цөмийн туршилтын талбайд хөдөлгөөн ажиглагдах болсон талаар Өмнөд Солонгосын Тагнуулын байгууллагаас мэдээлж байна.

 

Хойд Солонгос түүхэндээ зургаан удаа цөмийн туршилт хийж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ муу тарган гөлөгийг байранд нь аваачиж тавих хэрэгтэй
2017-04-13
Зочин:
Өөр яаахан эх орноохамгаалах юм Өдөөн хатгахгүйбол өөрөсдөө энэ ажилаа болно баах
2017-04-13