Трамп “НАТО”-ийн талаарх байр сууриа өөрчилжээ
2017-04-13 11:37

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Цагаан ордондоо “НАТО”-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийг хүлээн авч уулзсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэд Хойд Солонгос, Сири болон Умард Атлантын эвслийн хүчирхэг бас оролцоотой байх асуудлаар хэлэлцсэн байна.  Уг уулзалтын дараа тэд хэвлэлийнхэнд хамтарсан мэдэгдсэн хийсэн билээ.

 

Хамтарсан мэдэгдлийн үеэр Ерөнхийлөгч Трамп “НАТО”-ийн хүчээр террористуудыг бут цохино” гэж мэдэгдсэн нь олныг гайхшруулжээ.

 

Учир нь тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр “НАТО” бол үеэ өнгөрөөсөн байгууллага, энэ байгууллага хэтэрхий алдагдалтай ажиллаж байна” хэмээн шүүмжилсэн юм.

 

Тэрбээр ийнхүү хэдхэн сарын дараа “НАТО”-ийн талаарх бодлоо өөрчилжээ. Орон нутгийн хэвлэлүүд “Трампийг байр сууриндаа бат зогсч чаддаггүй Ерөнхийлөгч” хэмээн буруутгадаг юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Элий балай царайлсан Оросын тагнуул энэ өвгөн Оросын төлөөх ажлаа маш сайн хийж бна. Ах нар болж бнаа.
2018-09-29
БНМАУ:
Барьсан тавьснаа мэддэггүй зѳнѳг ѳвгѳн
2018-09-28
мн:
Эргэж буцсан туйлбаргүй худалч хуурамч хог юм. Манай Эбигийн өрөөсөн тэрэгний дугуй юм шив дээ
2017-04-14
Unen ug:
Yarisnaasaa ergej butssan yamar etgeedevdee
2017-04-13