Путин: Ассад химийн зэвсэг ашигласан гэх нотолгоо байхгүй
2017-04-13

 

Сирийн босогчдын хяналтад байгаа Идлиб мужийн Хан Шейхун хотноо армийнхан Ерөнхийлөгч Башар аль Ассадын тушаалаар  химийн зэвсэг ашиглаж, иргэдийг хөнөөсөн хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн билээ. Тэрбээр Ассадад хариу барих зорилгоор Сирийн Хомс хотноо байрлах тус улсын агаарын баазыг пуужингаар харваж, устгасан юм.

 

Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өөрийн байр сууриа хүргэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Ерөнхийлөгч Путин “Ассадыг химийн зэвсэг ашигласан гэх нотолгоо байхгүй байна. Гэтэл барууны орнууд тэр дундаа АНУ баримт нотолгоогүйгээр Сирийн Засгийн газрыг уг хэрэгтэй холбон буруутгаж байна. Гарцаагүй нотолгоогоо олчихоод химийн зэвсгийн асуудалтай Ассадыг холбох хэрэгтэй байх” гэж мэдэгджээ.

 

НҮБ-ын Аюулгүй зөвлөл Сирид химийн зэвсэг туршсан эсэх асуудлаар шуурхай хуралдааныг зохион байгуулсан билээ.

 

Аюулгүй зөвлөл химийн зэвсэг ашигласан бүс нутагт олон улсын шинжээчидтэй Сирийн Засгийн газар хамтран ажиллахыг шаардсан тогтоол гаргасан юм. Харин уг тогтоолд ОХУ хориг тавиад байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Teneg min, sain unsh!
2017-04-13
123:
Энэ балайд хүүхэд энгийн ард химийн хороор үхэх хамаагүй юм байхдаа.
2017-04-13
zochin:
Teneg min, sain unsh!
Зочин:
оросуудын тавьж буй шаардлага бол зөв. америк бүх зүйлд хошуу дүрдэг цаг нь өнгөрсөн. мөн оросууд зэвсэглэлдээ маш их шинэчлэл хийж байгаа. одоо бол нэг их айгаад байхгүй. угаасаа том гүрний суурин дээр үлдсэн. бүхэл бүтэн европийн холбооний улсууд, америк, япон гээд эдгээр улсуудын эсрэг нэгэн туйл болж байсан улс. нэгэн цагт задарч элгээрээ мөлхөх үе байсан. одоо бол байр сууриа олоод авсан. хуучин зангарагаа олж авах гэж мэрийх мэдээжийн хэрэг.
2017-04-13