Дэлхийн мастеруудын наадамд оролцох тамирчдыг үдлээ
2017-04-13

 

Шинэ Зеландын Оакланд хотод Дэлхийн мастеруудын спортын наадамд энэ сарын 21-30-нд болно. Ес дэх удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээнд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол боллоо.

 

Ёслолд БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлого хэрэгжилтийн газрын дарга С.Чинбат, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны дарга Ч.Наранбаатар тэргүүтэй албаны хүмүүс оролцож, баг тамирчдад амжилт хүсэв. Монголын багийн тугийг сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөх Б.Болормаад шилжүүлэв.

 

Дөрвөн жил тутамд болдог энэхүү тэмцээнд 165 орны 28 мянга гаруй тамирчин спортын 28 төрөлд өрсөлдөнө. Манай улсаас спортын зургаан төрөлд 30 гаруй тамирчин оролцох юм байна.

 

Монголын баг тамирчид тус тэмцээнд 2003 оноос анхлан оролцож байв.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин