Ц.Мөнх-Оргил Төлөөлөгчийн газартай болжээ
2017-04-13

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хувийн Төлөөлөгчийн газартай болжээ. Сүхбаатар дүүргийн VIII хороо Ш байрны VIII орцонд байрлах Төлөөлөгчийн газартаа тойргийн сонгогчидтойгоо уулзаж байх аж.  

 

 

Ц.Мөнх-Оргилын Төлөөлөгчийн газарт оюутан сурагчид өндөр хурдны интернэтийг үнэгүй ашиглаж, 1000 гаруй номтой номын сангаар үйлчлүүлж болно. Харин ахмадууд тус газарт тутмын хэвлэл, ном уншиж, шатар даам тоглох зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой аж. 

 

Гадаад харилцааны сайд амралтын өдрүүдэд Төлөөлөгчийн газартаа ирж, сонгогчидтойгоо уулзаж, залуучуудтай чөлөөт ярилцлага хийх юм байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
yasan ih mungetei .:
haanaas olson . yasan ih orlogtoi . hulgaich veee . . ar tvmen oroh orongvi ydaj baihad . orognoh. ohooniii . gazar ni tsag minutaar nemegdseer .
2017-04-13
Битгий худлаа солиороод бай:
Гаднаа гяланцаг Дотроо паланцаг
2017-04-13