Баримтаар нотлогдсон тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэнэ
2017-04-13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. Гишүүн Ц.Даваасүрэн “Франц улс энэ асуудлыг оффшор гэсэн агуулгаар бус мөнгө угаах, татвараас зайлхийх, орлогоо нуун дарагдуулах зүйл ангиар зохицуулж байгаа гэсэн. Манайд заавал бүсчилэн зааж өгч байна уу?гэсэн асуултад ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар:

 

-Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангид татвараас зайлхийх, мөнгө угаах зүйл анги заасан байдаг. Бид судалгааны байгууллагуудаар судалгаа хийлгэсэн. Санхүүгийн ил  тод байдлыг тайлагнадаг байхаар Франц хамгийн сүүлд хуульчилсан байдаг. Хятад улсад энэ асуудлаар хууль үйлчилж байгаа. Оффшор бүсүүдтэй орнуудтай төр засгийн хэмжээнд уулзалт хийж, хуулийг чангатгаж байгаа юм билээ хэмээлээ. Гишүүн О.Баасанхүү:

 

-Панамын баримтаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гээд байх юм. Үүнийг үндэслэлгүй гэвэл шийдээд өгөх хэрэгтэй. Данс нээж байгаад хаасан гээд байна. Оффшор бүс гээд юуг хэлээд байна. Гадаадад данс нээж болохгүй гэсэн үг үү? Хуулийн байгууллага яагаад ажлаа хийхгүй байна вэ? Панамын баримт гэсэн дээр манай хүмүүсийн нэр яваад байх юм. Гэр бүлийн хүмүүст хариуцлага хүлээнэ гэжээ. Бусдын өмнөөх хариуцлага хүлээс ёстой юу? Үүнийг яаж зохицуулж байгаа вэ?

 

-Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг хуульчилж оруулдаг. Үндсэн хуульд заасан эрхүүдийн талаар энэ хуульд байгаа. Оффшортой холбогдсон асуудлыг хуулиар хориглох шаардлагатай байгаа. Панамын баримтад манай гишүүдийн ах дүү,төрөл төрөгсдийн нэр дурдагдсан. Тиймээс хамаарал бүхий хүмүүсийг оффшорт данстай байхыг хориглох хязгаарлал хийж өгсөн.

 

Харин АТГ-ын албан хаагч “Гарсан мэдээллийг судалж байгаа. Нэр дурдагсан хүмүүсээс асуулга авсан. Баримтаар батлагдсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой” хэмээв. Гишүүн Ж.Батзандан:


-Засгийн газраас дахин өргөн барьсан. Нийгмийн зүгээс шахалтад орсон. Засгийн газарт тодорхой чиг үүрэг хүлээлгэж байгаа. Хуулийн төсөлд албан тушаалтан болон тэдний хамрал бүхий этгээд нь маргаан дагуулж байгаа. Энэ асуудал Үндсэн хуулийн цэцэд очсон байгаа. Хуулийн дагуу шийдэгдэх байх гэв. Гишүүн Ө.Энхтүвшин:

 

-Байнгын хорооны хуралдаан дээр яригдсан асуудлаар хамаарал бүхий этгээд гэдэгт багтах хүмүүс 100 мянгаас хол давж байна. Энэ бүхнийг шалгаж, тогтоож байх уу. Хамааралгүй хүмүүсийг шалгаж явсаар хамааралтай хүмүүс нь ард хоцрох вий дээ. Хүмүүс томилогдож чадахгүй гацах вий. Албан тушаалтнуудын хамрах хүрээ хэр байх вэ? Хууль гаргасны ач холбогдол байхгүй болчих вий. Үүнд хэдэн мянган хүн хамрагдах вэ? гэсэн асуулт тавив. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

 

-Нийтийн албанд ажиллаж байгаа 38900 хүн АТГ-т өөрөө мэдүүлэг өгөх ёстой. Эдгээр хүмүүс хэн нь хэдэн хамаатан садантайг бид өнөөдөр тодорхойлоогүй. Хамгийн гол нь нийтийн албанд хориглолт тогтоож байгаа. Хууль бусаар хөрөнгөжсөн тохиолдолд шалгана.

 

АТГ-ын дэд дарга н.Нямдорж:

 

-Хуулиар харъяалагдсан үүргийн дагуу албан хаагчдад хуваарилалт хийнэ. Үйл ажиллагааг зохицуулаад явах боломжтой. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
tentsver:
offshort mongotei baisan bolon bgaa humuusiig yamar zamaar ene mongiig olsoniig ni togtooh heregtei. ariun tsagaan hodolmorooroo olson bol tatvar tolson baij taaraa .yamar ajil uilchilgee yavuulaad heden togrognii tatvar tolj be geed l shalgahad .nuugaad bgaa mongo ni tsever uu bohir uu geed garaad irne biz dee. tend tsever mongoo avaachij nuuh hun baih uu
2017-04-13
Хөх чоно:
Ард түмний өмч хулгай хийсэн улстай юу ярьдаг юм. Хулгайлсан хөрөнгийн улсын орлого болгоод...Наад улсаас чинь болоод бид өрөнд орсон биздээ... өчиггүй...
2017-04-13
Зочин:
Баасанхүү чинь бас л нэг холбирсон хулгайчуудаа Та нар нэг л янзаараа хүнээрээ байгаа чээ Та нарын хэлэх ярих байтугай энэ хүн юу хийх гээд байна вэ? юу хийгээд байна вэ? гэдгийг ард иргэд гадарлаад байдаг болсон шүү
2017-04-13
Зочин:
Нямбаатар оффорчдыг өмгөөлсөн зүйл л яриад байгаа шүү дээ. Ийм хүн ажлын хэсгийн ахлагчаар байгаа нөхцөлд зөв шийдвэр гарна гэсэн итгэл ард иргэдийн дунд байхгүй байна. Харин Нямбаатар оффшорчдыг өмгөөлснийхөө төлөө хэдий хэрийн юм хүртэх нь вэ? гэдэг асуулт болон үлдэж үүнийг мэдэхийн төлөө эрэн сурвалжлахынхаа чармайлт гаргаж байгаа нь сайшаалтай
2017-04-13
тэгш:
хууль бусаар хөрөнгөжиж болх хүн болохгүй хүн гэж ангилах гээд байгаамуудаа хуулийн гол зарчим яасан бэ хазайлгаад хаячлаашдээ.Хууль бусаар хөрөнгөжиж би бол болохгүй манай танил дорж бол болно гэж юу яриад суугаа ллрууд вэ
2017-04-13
Нямбаатар Аюурзана мэтийн Чацаганууд.. Шорон ярьс:
МАНы Зарим залуучууд АЛГА талина Шоронд Хий гэсэн Тэнэг Ногоон малгайтнууд байх юмааа,, Ийм Балай юмнууд коммунист хоронго хураалгаад давалгаа Атаархаж осорсон Балай юмнууд байнаа
2017-04-13
Энхтувшин гишуун еронхийлогч Болсон нь дээрээ:
Цагдаа АТГ наад хуулиар чинь ГоЕ хэлмэгдуулэлт явуулна даа..МОНГО хоронготэй бизнесийг шантаажлаад дарамталдаг.. Балайюм МАН пиздаа нар их хийж бнаа.. Энхтувшин гишуун л Нэг Зов юм хэлэх юм. Хэлмэгдуулэлт?!!!
2017-04-13
Хууль бус Гэж огоошоо АТГ, Цагдаа:
МОНГО тогрогтэй Улс орноо Черчилль яваа бизнесуудийг далимдуулж АТГ, Цагдаа хууль бус Гээд л шантаажлаад шалгаад Шоронд боондоод Хэцуу юм болохнэээ,, МАН ы Тэнэг Коммунистууд Юу хийгээд байнаа
2017-04-13
Хууль бусаар Гэж Юу хэлээд байгаа:
Цагдаа тагнуул АТГ дуртай Монготэй хунээ дарамталж шалгаж зовоож ШАНТААЖ хийхнэээ
2017-04-13