С.Жавхлан татвар нэмэхийг эсэргүүцэж жагсана
2017-04-13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлсэн юм. УИХ-ын гишүүн С.Жавхлан:

 

-УИХ дах намын бүлгүүдийн хуралдаан, та бүхний хууль баталж байгааг хараад гуниг төрж сууна. Та нар ОУВС-нд шилжиж орох гэж улайран зүтгэж, Монгол Улс засаглалынхаа тусгаар тогтнолыг шилжүүлчихлээ. Намын бүлгүүдийн хурлыг сонсож байхад бие биенийгээ чи ч идсэн, ингэсэн гээд л байх юм. Олон жил өнгө нь солигдож, АН, МАН хоёр иргэдийг хуурлаа шүү дээ. Одоо долоон төрлийн татварыг нэмэх тухай ярьж байна. Одоо та хоёр хоёулаа болиоч ээ. Одоо болсон. Амлалт дээр чинь байна. Ахмад настны тэтгэврийн насыг нэмэгдүүлэхгүй гэж. Сонгуульд нэр дэвшиж байхдаа мэнчийж улайрч, мэнэрч зүтгэсээр 65-уулаа орж ирсэн биз дээ. Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар оруулж ирэхгүй гэж цагаан дээр хараар бичсэн амлалт чинь энэ байна. Амлалтдаа хүрэхгүй байж Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлнэ гэвэл санасны чинь гарз шүү. Намайг нэмэргүй хүн гэж бодоод байх шиг байна. Надад энд эрх мэдэл, үүрэг алга л даа. Гэхдээ энд 75-ын эсрэг С.Жавхлан ганцаараа. Харин гадаа гараад монголчуудтайгаа тэмцэхээр ганцаараа байна уу үгүй юу хараарай. Татвар нэмэх асуудлаар жагсаал хийнэ. Цаашлаад УИХ-ыг тараах хэмжээний жагсаал хийнэ. Та нарын татвар нэмэх асуудал зөв юм уу, буруу юм уу гэдгийг түмэн олноос асууна. Маргаашнаас би жагсана хэмээв.

 

Дараагаар нь энэ оны улсын  төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
мэдээч:
амьдрал мэддэг хүний л үг хэл байна. шудрага хэлсэн үгэндээ хүрдэг шинэлэг залуу хүний үгийг сонсож ажил амьдрал улс орондоо хэрэгжүүлэх гишүүндээ амьжилт хүсье.
2017-04-14
мэдээч:
амьдрал мэддэг хүний л үг хэл байна. шудрага хэлсэн үгэндээ хүрдэг шинэлэг залуу хүний үгийг сонсож ажил амьдрал улс орондоо хэрэгжүүлэх гишүүндээ амьжилт хүсье.
2017-04-14
мэдээч:
амьдрал мэддэг хүний л үг хэл байна. шудрага хэлсэн үгэндээ хүрдэг шинэлэг залуу хүний үгийг сонсож ажил амьдрал улс орондоо хэрэгжүүлэх гишүүндээ амьжилт хүсье.
2017-04-14
mmm:
Gants chaddag zuil ni duu duulah, jagsah 2 l yum da.
2017-04-14
Mongol hyn:
Demjij bna
2017-04-14
Зочин:
Temtseh ni zuv
2017-04-14
irgen:
ene lalar zailaasai
2017-04-13
Зочин:
Tatvar nemehgui ur zeel avahgui yaj heden ih nayadin tisvin aldagdal nuhuh uu? Neg shiidel olohoor hiine buteene gehiin orond jagsana l gehiin. jagsahaar hugjuud hurungu oruulalt orj ireh uu
2017-04-13
Demjij bn:
Zuitei bi ochno
2017-04-13
Хөх чоно:
Ганц дайчин ганцаардахгүй ард чинь түмэн олон байна. Санаа сайт яван чангарна. Санаа муут яван хатна...Түмэн олон тэнэг биш шүү...Хэн нь юу ярьж юу сэдэж байгааг шүүн тунгааж л байна... Ядарч зүдэрч цөхөрсөн түмэн олон худалч хулгайч луйварчиддай нэг л өдөр тооцоо хийнэ....
2017-04-13
жавхлан:
зүйтэй жавхлан
2017-04-13