ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр дуусна
2017-04-14

 

Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчын бүртгэл орон даяар 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагт эхэлсэн.  хэллээ. Бүртгэл өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 14-ны 18.00 цагт дуусна.

 

Бүртгэлийн цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй тухай Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлж байна.

 

Шалгалтад бүртгүүлэхдээ:

 

  • Цахим үнэмлэх

 

  • Чээж зураг

 

  • Интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон Paycode \БҮТ-ийн дотоод төлбөрийн хэрэгсэл\

 

  • И-мэйл хаяг \ Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ\

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг онлайн бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгнө.

 

Хэрвээ хувийн мэдээлэл алдаатай буюу регистрийн дугаараа буруу оруулсан тохиолдолд өөрийн сургуулийн сургалтын менежер болон ангийн багшаараа дамжуулан БСШУСЯ-ны \ http://www.esis.mn\ боловсролын салбарын мэдээллийн системд засуулах шаардлагатай.

 

МХБШ бүртгэлийн хураамжгүй харин ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан http://www.eec.mn веб сайтын “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно.

 

Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудасыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2017 оны 05 сарын 15-аас хойш http://www.eec.mn сайтаас хэвлэн авна.

Shuud.mn
Сонин хачин