Эрх баригчдын “шахаа”
2017-04-14

 

Энэ оны төсвийн тодотголыг УИХ шөнө дөлөөр хуралдан баталлаа.  Эрх баригчид  ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар  асуудлыг хүч түрэн  шуурхайлж, төслийн тодотголын шүүсийг ч базалгүй шахаагаар баталлаа.

 

Төсвийн тодотгол батлагдсанаар ОУВС-гийн сангийн хөтөлбөрт хамрагдан, ирэх гурван жилд 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг гадаад  орнуудаас татах нөхцөл бүрдэж байна.  Үүнээс гадна дотооддоо санхүүгийн сахилга батыг хангах үүндээс иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварыг нэмж, төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлыг өсгөлөө.

 

Энэ удаагийн төсвийн тодотгол иргэдэд халтай, эрх баригчдад ээлтэй байхаар боловсруулагдсаны дагуу батлагдлаа. Ирэх сараас Хүн амын орлогын албан татвар нэмэгдэж,  1.5 сая төгрөгөөс дээш цалинд  5 хувийн татвар ногдуулна.   Хадгаламжийн хүүгийн орлогод  5 хувийн татвар ногдуулна. Энэ асуудалд зарим гишүүд болгоомжтой хандаж, 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн хадгаламжийн хүүнээс татвар авах санал дэвшүүлж байсан. Гэвч тэдний санал ажил хэрэг болсонгүй. Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлөхөөр заалт орууллаа. Өнөөдрийн үйлчилж байгаа хуулиар  100 хувь хөнгөлөлт үзүүлж байсан юм.  Үүнтэй холбоотойгоор АН-ын бүлгийн гишүүд ард түмний унаа болсон пирус маркийн машиныг татварын хөнгөлөлтөөс чөлөөлөх саналыг гаргасан боловч олонхийн өмнө хүч дутсан.

 

Шатахууны онцгой албан татварыг энэ онд үе шаттайгаар хоёр удаа нэмэгдүүлнэ. Ингэхээр өмнөх түвшиндөө очиж, иргэдэд хүндрэл учрахгүй гэж Засгийн газар үзэж байгаа. Гэхдээ Засгийн газрын ам ажил хоёр байнга зөрж байдаг. Тиймээс  шатахуун нь импортоос хамааралтай манай улсын хувьд  татвар нэмэхтэй зэрэгцээд өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг бичигдээгүй хуультай.

 

Цаашлаад ирэх жилүүдэд Нийгмийн даатгалын шимтгэл, архи тамхинд ногдох албан татвар нэмэгдэнэ. Эрх баригдчын цалин, тэтгэвэр үе шаттай нэмэгдүүлэх амлалт сонгуулийн сурталчилгааны өдрүүдтэй хамт салхинд хийсэн замхарлаа.  Ирэх жилүүдэд “Чингис” бондын өрийг төлөхтэй зэрэгцэн ОУВС-гаас хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд  5.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл орж ирнэ. Энэ зээл иргэдэд өгөөжөө өгөх үү, өр болон үлдэх үү гэдгийг цаг хугацаа харуулах юм. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Мэдлэгтэй, чадвартай, боловсролтой тууштай хүнээр дарга сонгох, тийм хүн дарга хийх ёстой юм. Хүн юм үзсэнээрээ, уншсанаараа толгойгоо ажиллуулсанаар л амжилт олно. Жиш ОУВС -ийнхэн хэзээ ч танай Засгийн газар нэг гэр бүлд сард өгдөг 8 буюу 20000 төгрөг өгч болохгүй тэгвэл ОУВС мөнгөө өгөхгүй гээгүй байх. Жижиг дунд үйлдвэрээ дарамталж татвар нэмсээр байгаад дампууруул гээгүй байх. Хүмүүст ингэж ойлгуулж болохгүй. Үүний эсрэг тэр ОУВС-ийн хүмүүст ойлгуулаад татвараа нэмүүлэхгүйгээр авч чадсан хүнийг удирдагч дарга хүн гэж үзэх ёстой юм л даа. Түүнээс нэг хүн өөрөөр ч ойлгохгүй хүнд ч ойлгогдохгүй юм яриад, ард түмнээ зовлонд учруулаад байж болохгүй.
2017-04-16
Ссс...:
ОУВС гэгч л монголын төр засгийг барьж, М.Энхболд,Ц.Элбэгдорж,Эрдэнэбат гурав дүр эсгэсэг гүйцэтгэчид бол хувираа юудаа?
2017-04-16
zochin:
MAN-iin ner hund navs unalaa
2017-04-15
zochin:
Nemsen tatvaruudiig tuluhgui
2017-04-15
zochin:
Ene hujaa nariig uter turgen zailuul
2017-04-15
zaluusaa margaash 1 tsagt bosyooooo:
Sdnuuud arai dendleee...........
2017-04-14
suvd:
Ene umhii ah duu 2 hujaa mongoliin turiig udirdaj baihad yaaj ch hugjih ve dee uher mongolchuudaa Tsever hujaagiin sheesnuud gej bgaa yum daa meddeg boluu mongolchuud yaana daa sunujee
2017-04-14
odoooo:
bostsgooooooooooyoooooooooooo!!!!!!!!!!!!!!!!!!!
2017-04-14
нараа:
таминь ээ цаана чинь өнөөх ггайхал гомо мөнхөөгийн ном нь хэвлэгдэж байгаа сурагтай хи хи хи унших юмс ан
2017-04-14
Зочин:
Ингээд мангар сонголт хийсэн монголчууд татвар нэмэгдэж цалин тэтгэвэрээ буулгаж ёстой элгээрээ мөлхөж эхлэж байна даа
2017-04-14
Монгол:
Дахин зээл авах нь монголын үндэснии аюулгүй байдалд хүчтэй нөлөөлөн. Эх орончидын НАМ монголоо барицаанд тавилаа.
2017-04-14
Зочин:
Enhbold hamaatan luibarchin Zorigtiig japand said bolgoj Elbegdorj zugtahiin tuld ooriin hvn Pvrebsvreng amerikt elchingeer ybuulhaar tohiroo hiijee araich dee
2017-04-14
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-04-14