Наймхан сартай ч 19 кг жинтэй охин
2017-04-14

 

Энэтхэгийн Пунжаб мужийн иргэн найман сартай Чанахат Кумар охин олны анхаарлыг татаж байна.

 

Учир нь уг охин төрсөн цагаасаа жин нэмж эхэлсэн аж.

 

Охин наймхан сартай ч яг л 4-5 настай хүүхэд шиг харагддаг байна. Тэрбээр мөн 10 настай хүүхэд шиг их иддэг бөгөөд эцэг, эх өдөрт охиныг 6-7 удаа хооллодог гэнэ. Кумарын биеийн жин нь 19.5 кг юм.

 

 

Охины аав 23 настай Сураж Кумар “Охин минь бусад хүүхэд шиг сэргэлэн цовоо өсөөсэй хэмээн хүсдэг. Идэх бус тоглож, ээждээ тус болоосой хэмээн залбирдаг. Охин минь өдрөөс өдөрт жин нэмж байна. Бид их санаа зовж байна. Түүнийг тэвэрч авч явахад бэрхшээлтэй байдаг. Хүмүүс зөвхөн охиныг минь шоолох гэж манайд ирдэг. Илүүдэл жингээсээ болж ямар нэгэн өвчин бүү тусаасай  хэмээн найдаж сууна” гэж хэлжээ.

 

 

Охины жин нэхэх болсон шалтгааныг эмч нар хараахан тогтоож чадаагүй ч Кумарыг зүрх, судасны өвчтэй байж магадгүй гэх дүгнэлтийг гаргасан байна.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Яанаа өрөвдөж байна. Памбийчихаад хөөрхөн юм бэ?
2017-04-15
Зочин:
Ideh hemjeegni bagasgahgui yu doo yamar uuruu avaad idej chadah bish tegj bgad hodoodni agshih blgui
2017-04-14