Пхеньяны харвасан пуужин бүтэлгүйтжээ

Хойд Солонгос өнөөдөр орон нутгийн цагаар 8.00 цагийн орчим пуужин туршсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэгвэл уг пуужингийн туршилт бүтэлгүйтсэн талаар Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний штабаас уламжлав.
Уг пуужинг пуужингийн талбайгаас хөөргөсөн даруйдаа дэлбэрчээ.
Одоогоор Пхеньян ямар төрлийн пуужин туршсан нь тодорхойгүй байна.
Пентагоны төлөөлөгч Лаура Сил “Хойд Солонгос олон улсын шаардлагыг үл биелүүлж, дахин пуужин харвалаа” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ