Эрх баригчид хэтэрхий дарангуйлж байна
2017-04-17

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

 

-Энэ оны төсвийн тодотголыг УИХ баталлаа. Таны хувьд төсвийн тодотголд шүүмжлэлтэй хандаж байсан гишүүдийн нэг. Хэр төсөв батлагдсан гэж  дүгнэж байна вэ?

 

-Энэ оны төсвийн тодотгол маш муу болсон. Төсвийн алдагдлыг хэтрүүлж баталлаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар алдагдал 9 хувь хүртэл буюу 6-7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээтэй байх ёстой. Гэтэл энэ тоог нэмж 11.6 хувьд хүргэчихлээ. Энэ нь хичнээн их наяд төгрөгийн хэмжээтэй алдагдалтай батлагдсан байх нь вэ?

 

Хоёрдугаарт нь “айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг.  Яагаад ОУВС-д орох шаардлага гарснаа эргээд харах хэрэгтэй. Бидэнд 480 сая ам.долларыг нэн яаралтай төлөх шаардлага байсан. Дээрээс нь Хятадаас авсан своп зээлийн хугацаа нэхэгдсэн. Энэ нь ойролцоогоор 2.1 тэрбум ам.доллар. Тиймээс бид ОУВС гэхээсээ илүү гаднын улсын өрийн дарамт шахалтаас болсон.

 

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүйгээр дотоод нөөц бололцоогоо ашиглах гарц байгаа гэж сөрөг хүчин ч шүүмжилж байсан. Таны хувьд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахыг дэмжиж байгаа юу?

 

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүй  байж болно. Тэгвэл Хятадын Засгийн газарт 2 тэрбум ам.доллараа төл. Үүнийг бид ямар нэг аргаар цуглуулаад төлж болно. Гэтэл 580 сая ам.долларыг 3 банкнаас зээлээд авчихсан. “Оюутолгой”-ын 4.2 тэрбум ам.долларыг зээл гэж хэлсэн. Тэр нь бидэнд ямар ч хүртээлгүй. Орлого, борлуулалтыг нь мэддэггүй. Хулгайч нарын толгойг дийлэхгүй байна.

 

-Төсөв санхүүгийн сахилга батыг хангах үүргийг ОУВС өгсөн. Энэ дагуу төсвийн тодотголыг боловсруулан оруулж ирсэн гэдгээ Засгийн газар тайлбарлаж байсан. Төсвийн хэмнэлтийн тал дээр та ямар саналтай байна вэ?

 

-Хэмнэлтийг дээрээсээ буюу төсвийн зардлаа бууруулахаас эхлэх ёстой. Зарим хүмүүс сонсоход  жижиг зүйл ярьж байж магадгүй. Гэхдээ Засаг дарга нарын жипнүүдийг танахаас төсвөө хэмнэж болох байсан. Тухайлбал “lexus-570” маркийн машин 150-210 мянган ам.доллар буюу 300-400 сая төгрөгийн үнэтэй байдаг. Ийм машинийг нөхөд өнгөрсөн жилүүдэд авчээ. Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар нь унаж байна. Орон нутгийн удирдлагуудын том машинуудыг худалдаж, төсөв хэмнэх санал гаргахаар сөргүүлээд “Та өөрөө Өргөдлийн байнгын хорооны дарга байхдаа жип машин сонирхож байсан” гэж байна. Иргэдээс ирүүлсэн 60 мянган өргөдлийн асуудлаар  21 аймгаар хөөцөлдөн явахад хэрэгтэй байлгүй яах билээ. Төрийн байгууллагынхан орон нутагт томилолтоор явахдаа төр, засгийн үйлчилгээндээ парк шинэлэл хийхгүй яах вэ. Гэхдээ шинэ машиныг аймгийн Засаг дарга унаад явж байх хэрэггүй.

 

Дээр нь ОУВС яамдын тоогоо багасга, дэд сайдаа боль гэж хэлсэн. Төрийн захиргааны зардал гэдгийг  чинь үүнийг хэлж байгаа юм. Дээр би хэлсэн. Хоёр тэрбум ам.долларын Хятадын Засгийн газарт төлөх өрөө 3 жилээр хойшлууллаа. Энэ нь бид хүүгээ төлнө гэсэн үг. Тиймээс бид хэмнэхээс өөр арга байхгүй. Гэтэл хэмнэлт хийсэнгүй. Бүх яамдын сайд Хөгжлийн банкны төслүүдийг аваад зардлаа нэмэгдүүллээ. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкин дээр байгаа өрийг төлөх шаардлагагүй боллоо. Олон ажлыг концессийн гэрээгээр төсөл компаниуддаа өгсөн. Жишээлбэл, “МАК” компанид 32 сая ам.долларын буюу 70 гаруй тэрбум төгрөг олгох шийдвэр гаргаж байна.

 

Өнөөдөр 7 төрлийн татвар нэмээд орлого олох нь гэж олон нийт харж байгаа. Гэтэл өнөөдөр энэ 7 төрлийн татвараас гадна зөндөө орлого орж ирэхээр байна. Үүнийг бид тооцохгүй байна. Жишээлэхэд өнөөдөр нэг лицензийг 400 сая ам.доллараар үнэлээд, манай компаниуд хоорондоо зараад байгаа. Гэтэл төр үүнийг болиулаад өөрсдөө хийх хэрэгтэй. “Тавантолгой”-н 39 дүгээр тогтоол үр дүнгээ өгөхгүй байна. Тэгвэл УИХ 40 дүгээр тогтоолоо гаргах хэрэгтэй. Төмөр замын төслөө явуул гэж хэлмээр байна. Энэ бүхнийг хийхгүйгээ хүүхдийн мөнгийг хасна гээд байх юм. Монгол мөнгөтэй, баялагтай. Гэхдээ замбараагүй, хулгай нүүрлээд байна. Жишээлэхэд,  “Стандарт” банк “Эрдэнэт” үйлдвэрт  гурван удаагийн үйлдлээр мөнгө өгсөн юм билээ. Гэтэл “Эрдэнэт”  үйлдвэр тэр мөнгийг хувийн компанид шилжүүлсэн байна. Тухайн үеийн Ерөнхий сайд зөвшөөрсөн болохоор “Эрдэнэт” үйлдвэрийн тэр мөнгө хувийн компанид орсон байгаа. Хувийн компани нь уг мөнгийг төлж байтал, тухайн компанийг төр авчихсан. Одоо ингээд 51 сая ам.долларын өртэй болчихоод байна. Энэ бол энгийн нэг жишээ.

 

Сая Концессийн хууль баталлаа. Тендэр зарлаад явахаар өрсөлдөгч гардаг. Өрсөлдөгч гарахаар хяналт тогтдог. Хяналт тогтохоор маргаан үүсдэг. Өрсөлдөгчгүйгээр шууд нэг компанид ажлаа хий гэсэн нэрээр ажил өгч, төрөөс  мөнгө авах гэж байна. Чанар дээр хяналт тавих боломжгүй. Жишээлэхэд, Улаанбаатар-Дарханы хооронд  хоёр урсгалтай автозам тавих шаардлагатай. Гэтэл  дөрвөн урсгалтай зам тавихаар өндөр хүүтэй зээл авах гэж байна. Одоохондоо бидэнд дөрвөн урсгалтай зам хэрэггүй, тэр өрийг бид дөрвөн үеэрээ төлж барахгүй. Тиймээс л энэ удаагийн төсвийн тодотголыг буруу байна гэж шүүмжилсэн. Энэ удаагийн төсвийн тодотгол бид сүүлийн хөзрөө дэлгэж байгаатай  адил. Учир нь  хэрвээ  бид ОУВС-нд унавал, дараагаар нь Парисийн клубт ороод, газар нутгаа ч алдах аюултай. Тиймээс хүн бүр маш хариуцлагтай байх ёстой. Энэ хулгайг зогсоогоод өгөөч. Жишээлбэл, ЗГХЭГ-т тэтгэврээ аваад, цалингаа авдаг 11 хүн байна. Тэр хүмүүсийн хувьд тэтгэврийн насыг 65 биш 75 болгоод өгөөч гэж гүйж яваа байх. Гэтэл өнөөдөр жирийн 57 настай эмэгтэйд ажил олдохгүй, гурван жилийн дараа тэтгэвэртээ гарах ёстой. Хууль өөрчлөгдөөд 13 жилийн дараа тэтгэвэрт гарах нь яах вэ гээд уйлж байна. Төрийн бодлого хэт зөрөөтэй байна.

 

-Засгийн газар татвар нэмсэн ч сөрөг нөлөөлөл бага, зохицуулалт хийнэ гэж байсан. Иргэдэд хэр ачаалал ирнэ гэж та үзэж байна вэ?

 

-Маш их дарамт ачаалал иргэдийн нуруун дээр ирнэ. Зохицуулалт хийж чадахгүй.

 

-Та энэ удаагийн парламентыг хэр хардаг вэ, өмнөхтэй харьцуулахад. Олонхи давамгайлж, сөрөг хүчин дэндүү цөөнх байгаа.

 

-Сөрөг хүчин гэж байхгүй. Ард түмэн АН-д хэт гомдсоноороо шийдвэр  гаргасан. Тэр үед хэн ч олонх байж чадаагүй учир төрийн бодлого шийдвэр гарахдаа гацдаг. Тиймээс нэг талд нь олонхийг өгье гээд өгсөн. Одоо хэт сөрөг хүчингүй болохоор Ерөнхийлөгчийн шийдвэр ч төвөгтэй болох шинжтэй. Учир нь хориг тавихаар 25 гишүүний дэмжлэг хэрэгтэй. Өнөөдөр эрх баригчид хэтэрхий дарангуйллын байдлаар явж байгаа. УИХ-ын дарга “Миний гар хулгана байгаа, хулганы үзүүр чи байгаа шүү” гэж хэлж байна. Энэ байдалд бид олонхитойгоо нийлэхээс арга байхгүй. Олонхи гэдэг ард түмэн. Өлссөн, зовсон, ядарсан иргэдтэйгээ нэг тал болоод жагсахаас өөр аргагүй байдалд байна. Уг нь төрийн түшээ хүний хувьд парламент дотроо төрийн, эх орныхоо төлөө явах хэрэгтэй байна.  Гэтэл “манай намын бүлэг шийдсэн, уг нь таны зөв л байна” гэж ярих юм. Би өнөөдөр 40 шинэ гишүүнд урам хугарч байна. Онгироод байгаа ч юм биш, өмнөх парламентад шинэ гишүүд бид алдаж, онож байсан ч зөв талд нь зогсдог зоригтой байлаа. Түүнээс биш цүнх барьж явдаггүй байсан. Манай энэ 40 залуучууд хэцүү байна. Уг нь энэ 40 залуус нэгдээд зөв хандах юм бол МАН-аас ч хүчтэй байх ёстой. Алтан боломж эдний гарт байгаа. Тэр үед бид 20 хүрэхтэй, үгүйтэй л байсан.

 

-Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байна. МАХН сонгуулийн бэлтгэлээ хэр базааж байна вэ? Нэр дэвшигчээ тодруулах явц ямар байх бол?

 

-МАХН бол дүрэмтэй, журамтай, ардчилалтай нам. МАН, АН 10 гаруй хүний нэр яригдаад, хурлаа хийгээд дундаас нь нэг нь гарах юм шиг байна. Манай хувьд Н.Энхбаярт хайртай хүмүүс нь Намбарын Энхбаяр нэр дэвшинэ, дэвшилгүй яах вэ гэж байгаа. Энэ бол тэр хүмүүсийн үзэл бодол. Бага чуулганаар хэлэлцэхэд 4-5 хүн өрсөлдөнө. Бага чуулганаар Н.Энхбаяр дарга гишүүдийн олонхийн санал авч болно. Дараагаар нь өөр хүмүүс авна. Хамгийн өндөр санал авсан хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ. Эрх баригчид яаж хандахыг мэдэхгүй. Эрх баригчидтай нэг номероор гарч, нэр дэвшиж байгаа хүнээ хамгаалж тэмцэнэ. Болохгүй бол сонгууль дуусахыг хүлээж чадахгүй, дараагийн хувилбараа гаргана. Тэр хүн бол Монголын төрд гурван үеэрээ гавьяа байгуулсан, олон улсад болон дотооддоо нэр хүндтэй, настай намбатай хүн байгаа.

 

-Тэр хүнийхээ нэрийг хэлж болохгүй юу?

 

-Одоо нэрийг нь хэлэх хуулиараа хориотой. Хэн нэгнийг сонгуулийн жил сурталчлах ёсгүй. Бид хуулийн хугацаанд нь гаргаж тавина.

 

-Бага чуулганы гишүүдийн олонхийн санал авах хэр боломжтой бол. Олон нийт танай намаас Н.Энхбаяр даргыг нэрээ дэвшүүлнэ гэж хараад байгаа.

 

-Бага чуулганаараа шийдээд хүнээ гаргана. 205 хүртэлх гишүүдээ цуглуулж, хүнээ гаргана. Манайх коммунист биш ардчилалтай нам.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Amjilt:
Amjilt demjij yavdag shuu
2017-04-17
Зочин:
Баасанхүүг дэмжиж байна. Мундаг шүү
2017-04-17
Зочин:
Баасанхүү болио. Түрүүчийн эрх баригчид жинхэнэ дарангуйлж байсныг марсан гэжүү. Юм л бол шүүх цагдаа..т
2017-04-17
demjij bn:
KKK manai uls hamag saihan erchuudee olon arvan myngaar helmegduulj buudsan uneen tegeed uls shig uls bur mundag tur ulstai baisan tsag sayhaan . odoo gantshan myngiig tsaash haruulhad mongoliin tur hojihoos bus aldahgui
2017-04-17
baasan huu sons:
ODOO DAATSTAIHAN BOSOHGUI BOL BOLOHOO BAILAA .GEHDEE MONGOL TURIIN UUDUUS BISHEE HULGAICH NARAA ALJ TURUU SAIJRUULAY ARD BID BOSVOL UIMEEN SAMUUN DEGDEJ GADNII HOOL BOLNO.UCHIR IIMD ENHBAYRIIG DAGAAD UHEH SEHEHEE UZNEE.TER L BOSLOGIIG TOLGOILBOL AMJILTAND HURNEE .CHI OLON YUM YARILGUI DUUGAI L ENHBAYRIIN ZAAVRAAR YAV.TUUNGUIGEER CHI HENCH BISH SHUU .ODOO ENE HULGAICH NARIIG BUR MUSUN TSEVERLEED MONGOLIIN TUR YAJ ALJ CHADDAGAA 37 ONIIH SHIGEE HARUULJ UGULGUI GORIGUI EE
2017-04-17