Алеппо хотноо 125 хүн халдлагаар амиа алджээ

Сирийн Алеппо хотноо террорист халдлага болсон талаар www.dailymail.co.uk сайт мэдээллээ.
Уг халдлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл үйлдсэн болохоо өөрийн твиттер хуудсаараа дамжуулан уламжлав.
Алеппо хотноо болсон халдлагаар 125 хүн амиа алдсан талаар тус хотын Цагдаагийн газраас мэдэгдэв.
Амиа алдагсдын 70 нь бага насны хүүхдүүд байжээ. Террористууд иргэдийн зорчиж явсан автобусуудыг дэлбэлсэн байна. Уг автобусанд тус хотыг орхин гарахаар төлөвлөж байсан иргэд зорчиж явжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ