Найман хүүхэд зам тээврийн осолд өртжээ
2017-04-17

2017 оны 4-р сарын 15, 16-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 618 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 466 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 20 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Үүний 8 нь хүүхэд байсан байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 8 осол, мөргөлдсөн 14 осол, онхолдсон 4, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол бүртгэгдсэн. 

 

Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 52 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажиллаа.

 

Тухайлбал:

  1. СХД-ийн нутаг Москвагийн гудамж “Lux oil” ХХК-ны урд замд T.Prius-20 маркийн автомашины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас онхолдож 10 сартай Г-н амь нас хохирч, 2 хүн гэмтсэн. Хэргийг Замын цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.
  2. БЗД-ийн нутаг Хонхорын зам “Бумбат” амралтын газрын урд замд N.X trail маркийн Д жолоочтой автомашин онхолдож зорчигч 18-19 насны 3 хүн гэмтсэн

 

Орон нутагт:

  1. Төв аймгийн Сэргэлэн сумын “Довийн гуанз” гэх газар T.Prius-20 маркийн автомашины жолооч Х нь явган зорчигч 44 настай Г-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна. 
Shuud.mn
Сонин хачин