Жанет Жексон хүүгээ танилцуулав

img

Попын хатан хаан Майкл Жексоны дүү Жанет Жексон 50 насандаа анхны хүүхдээ төрүүлсэн билээ. Жанетын нөхөр Катарын тэрбумтан Виссам аль-Мана хүүдээ Исса аль-Мана гэх нэрийг хайрласан юм.

 

 

Дуучин хүүгээ ихэд нууцалдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд ганц ч удаа олны өмнө гараагүй билээ.

 

Тэгвэл Жанет өчигдөр бяцхан хүүтэйгээ авахуулсан зургаа твиттер хуудастаа байршуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр хүүгийнхээ зургийг анх удаагаа олон нийтийн сүлжээнд байршуулж буй нь энэ юм.

 

Түүнийг нөхрөөсөө салсан гэх мэдээлэл орон нутгийн хэвлэлээр цацагдаж байгаа ч уг мэдээллийг хос батлаагүй байгаа юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ