Оросын гоо бүсгүй тодорчээ
2017-04-17

 

“Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох ОХУ-ын гоо бүсгүй тодорсон талаар “www.ria.ru” сайт мэдээллээ.  

 

Энэ оны “Оросын гоо бүсгүй” тэмцээний ялагчаар Свердовск мужийг төлөөлж оролцсон 21 настай Полина Попова тодорчээ.

 

 

Харин дэд байранд Москва хотоос оролцсон Ксения Александровна орсон бол гуравдугаар байранд Альбина Ахтямова нар оржээ.

 

 

Полина Попова ирээдүйд Оросын алдартай сэтгүүлч болохыг хүсдэг тухайгаа ярьжээ. Тэрбээр англи, хятад хэлээр ярьж чаддаг байна. Интернэт хэрэглэгчдээс гоо бүсгүй хамгийн их саналыг авчээ. 

 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Батэрдэнэ:
Свердловск муж гээд засаад биччих
2017-04-17