Пак Ын Хэд албан ёсоор ял тулгалаа

Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу албан тушаалаа огцорсон тус улсын Ерөнхийлөгч Пак Ын Хэд албан ёсоор ял тулгасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тус улсын Ерөнхий прокурорын газраас зарласан хэвлэлийн хурлын үеэр энэ талаар сэтгүүлчдэд уламжилжээ.
Экс Ерөнхийлөгчийг албан тушаалаа урвуулан ашигласан, томоохон компаниудаас хандив нэрийн дор авлига авсан, улсын нууцын зэрэглэлтэй материалыг задруулсан гэх мэт 13 хэрэгт буруутгаад байна.
Прокурорууд Пак Ын Хэ 30-45 жилийн ял төлөвлөж буйгаа анхан шатны шүүх хурлын үеэр мэдэгдсэн билээ. Пак Ын Хэ Сөүл хотноо байрлах цагдан хорих байранд хоригдож буй юм.
Ерөнхийлөгчийн дотны найз гэгдэх Чой Сун Шилийг авлигын хэргээр баривчлан саатуулаад байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ