Трамп Улаан өндөгний баярыг тэмдэглэв
2017-04-18

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Цагаан ордны тэргүүний хувиар анх удаагаа Улаан өндөгний баярыг тэмдэглэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Трамп, гэргий Меланья Трамп болон хүү Баррен Трампийн хамтаар Цагаан ордны ажилчдын хүүхдүүдтэй цагийг зугаатай өнгөрүүлжээ.

 

 

Тэд Цагаан ордны тагтан дээрээс туулайны чихмэлэн баг зүүсэн залуутай хамт төрийн дуулал дуулж, албан ёсоор Улаан өндөгний баяр ирсэнийг зарлажээ.Төрийн дуулал эхлэхээс өмнө хатагтай Трамп хүүгийнхээ хамтаар гараа зүрхэндээ тавьжээ.

 

 

Энэ үеэр Тэргүүн хатагтай нөхрийнхөө гарыг цохих үед Трамп гараа зүрхэндээ тавьсан нь олны анхаарлыг татжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин