Улаанбаатар
Аялал жуулчлалын салбарын хөдөлмөрийн яармаг болно
2017-4-18

 

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болгох, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч,  ажил хайгч иргэдийг холбох зорилгоор “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 9 дэх удаагаа зохион байгуулагдаж буй хөдөлмөрийн яармаг 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10:00-18:00 цагийн хооронд Улаанбаатар чуулгын 2 давхарт болох гэж байна. Хөдөлмөрийн яармагийн үеэр нийслэлийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлах бол нээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз, тур оператор, зоогийн газар, зочид буудлын ажил олгогчид байгууллагаа танилцуулан, ажилд шалгаруулж авна. Тус арга хэмжээг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Залуучуудын хөгжлийн газар, Аялал жуулчлалын Багш судлаачдын нийгэмлэг, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран зохион байгуулна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.  

 

 

 

Shuud.mn
Сонин хачин