Хятадын 11 иргэн Монголд ял эдэлж байна

img

Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр энэ оны IV сарын байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын 14 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна. Тэдний 8 нь БНХАУ-ын, 3 нь БНСУ-ын, 2 нь Казахстан, 1 нь ОХУ-ын иргэн байна.

 

Өнгөрсөн III сарын 29-ний өдрийн байдлаар гадаадын 10 /ОХУ-1, БНХАУ-4, БНСУ-3, АНУ-1, БНКазУ-1/ иргэн баривчлах, цагдан хорих байранд хоригдож байгаа бол 7 улсын 22 /ОХУ-2, БНХАУ-11, Украйн-2, Малайз-4, Сингапур-1, Румын-1, Бангладеш-1/ иргэн ял эдэлж байна.

 

Харин гадаадын 25 иргэн гэмт хэрэгт өртөж хохирчээ. Тэдний 13 нь БНХАУ-ын, 3 нь ОХУ-ын,  5 нь АНУ-ын, 1 нь БНСУ-ын, бусад улсын 3 иргэн байна. 

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ