Викториа Бекхэм 43 нас хүрлээ

Английн хөлбөмбөгийн од Дэвид Бекхэмийн гэргий Викториа Бекхэм өчигдөр 43 нас хүрсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр төрсөн өдрөө бага охин Харпер Бекхэмийн хамтаар АНУ-ын Лос Анжелес хотноо тэмдэглэн өнгөрүүлжээ.
Викториа төрсөн өдрөө тэмдэглэн өнгөрүүлэхээс гадна Улаан өндөгний баярыг тэмдэглэжээ.
Харпер ээждээ төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлжээ. Түүний ээждээ баяр хүргэж буй богино бичлэгийг Викториа инстаграм хуудастаа нийтэлсэн байна.
Мөн Бекхэм твиттертээ “Хонгор минь нас нэмсэн ч чи үзэсгэлэнтэй хэвээрээ” хэмээн жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ