АН Зөрчлийн хуулиар завсарлага авлаа
2017-04-18

Хуульзүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Зөрчлийн тухай болон Эрүүгин хуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийх юм. Байнгны хорооны дарга Ш.Раднаасэд хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараагаар гишүүн Ж.Батзандан “Зөрчлийн тухай хуулийн төслийг судлан, дүгнэлт гаргах ажлын хэсэг гаргаад байна. Зөрчлийн тухай хууль 2016 оны долдугаар сарын нэгнээс эхлэн мөрдөгдөх байсныг буцаан татаж, дахин боловсруулж өргөн барьсан. Энэ хуулийн төслөөр хүний эрх ноцтой зөрчсөн байх магадлалтай заалтууд орсон. Зөрчлийн хуулиар торгох заалт байсныг баривчлахаар болгон өөрчилсөн нь хүний эрх зөрчиж байна. Өмнөх хуулийг дордуулсан хуулийнт төсөл гэж АН-ын бүлэг үзэж, судлахаар боллоо. Тиймээс 5 хоногийн завсарлага авч байна” хэмээлээ.

 

Ийнхүү АН-ын бүлэг завсарлага авсан учир уг хуулийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулав. Дараагаар нь Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон холбогдолх хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин