Ёроол нь түлэгдсэн эдлэлийг хэрхэн цэвэрлэх вэ
Ёроол нь түлэгдсэн тогоо, савыг хэрхэн цэвэрлэх талаар “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Алхам №1

Танд давс, хатуу цаас байхад хангалттай.
Алхам №2

Давсаа ёроол нь түлэгдсэн савандаа хий.
Алхам №3

Дараа нь хатуу цаасаараа сайтар үрэхэд сав, тогоо цэвэрлэгдэх болно.
Алхам №4

Сав, суулганы тань ёроол түлэгдсэн бол бага зэрэг халаахыг зөвлөж байна. Ингэхэд цэвэрлэхэд илүү хялбар болдог байна.
Алхам №5

Угаахдаа зориулалтын угаагч хэрэглээрэй.
Алхам №6

Лимоны тусламжтай мөн ёроолыг цэвэрлэж болно.
Алхам №7

Лимоны шүүсийг зориулалтын шүршигчтэй саванд хийгээд түлэгдсэн хэсэг рүүгээ цацаарай. Дараа нь хүчтэй дарж угаагаарай.
Алхам №8

Мөн төмсөөр сав, тогоонд үүсээд буй асуудлыг шийдэж болно.
Алхам №9

Та түлэгдсэн хэсэгтээ бага зэргийн гурил хийгээд төмсөөрөө сайтар үрэхэд цэвэрхэн болно.
Алхам №10

Тогоо, сав түлэгдсэн даруй хүйтэн ус хийгээрэй. Энэ арга сав, тогооны өнгийг гандаахгүй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ