АНУ-д халдлага гарч, гурван хүн амиа алджээ
2017-04-19

 

АНУ-ын Калифорни мужийн Фресно хотноо террорист халдлага гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. “Халдлагын улмаас гурван иргэн амиа алдсан” хэмээн тус хотын Цагдаагийн газраас уламжлав.  Нэг этгээд иргэд рүү гал нээсэн аж.

 

Халдлага үйлдсэн этгээд 39 настай бөгөөд нэрийг нь Кори Али Мухаммед гэдэг байна. Тэрбээр иргэд рүү гал нээх үедээ арабаар “Аллах Акбар” буюу “Бурхан агуу юм” хэмээн хашгирч байсан талаар гэрчүүд өгүүллээ.

 

Цагдаагийн газрын дарга Жерри Дайер “Гэмт этгээдийг баривчилсан. Удахгүй хэргийн шалтгаан тодорхой болно” гэж мэдэгджээ. “Энэ санаатай халдлага уу?” гэх сэтгүүлчийн асуултад цагдаагийн дарга “Хүчирхийллийн санамсаргүй үйлдэл" гэж хариулсан аж.

 

Гэхдээ олон нийт уг халдлагыг террорист халдлага хэмээн таамаглаж байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
хэхэ:
арьсаа хуулуулж дээ
2017-04-20