Урлагийн тоглолтын тасалбарт “E barimt” олгоно
2017-04-19

 

Ирэх зургаадугаар сарын 1-нээс урлагийн тоглолт, үзвэр үйлчилгээний билетийг “И баримт”-ын сугалааны тасалбар дагалддаг болно.

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулаллын системийн эрх зүйн зохицуулалттай болсон.

 

Энэхүү урамшуулал нь бараа, ажил үйлчилгээ худалдан авсан иргэд сугалааны тохиролд оролцох болон нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэл хувийг буцаан авах гэсэн хэлбэрээр хэрэгжиж байгаа билээ.

 

Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн татварын газрын дарга Д.Мөнх-Учрал нар хамтран ажиллах санамж бичигт өчигдөр /2017.04.19/  гарын үсэг зурлаа. Ингэснээр Нийслэлийн нутаг дэвсгэрт урлагийн тоглолт, арга хэмжээ зохион байгуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийг бүртгэх, орлогыг тодорхойлох зорилгоор 2017 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн урлагийн тоглолт үзсэн иргэд тусгай QR код бүхий стандартын шаардлага хангасан сугалаатай төлбөрийн баримтаа авдаг болох ажлыг зохион байгуулахаар болжээ.

Shuud.mn
Сонин хачин
ЗӨВ:
Урлагийнхаа тоглолт хийчихээд хандив өгсөн эд нар ээд ихэвчлэн татвар төлдөггүй. Орлогыг нь ил болгох шударга үйл явдал гэж үзэж бна. Бравоо
2017-04-19