Эцэг Буш эмнэлэгт хэвтжээ
2017-04-19

 

АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Жорж Буш буюу Эцэг Буш эмнэлэгт хэвтсэн талаар  “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.  

 

Өдгөө 92 настай Буш Техас мужийн эмнэлэгт хэвтсэн болохыг түүний хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

 

Эцэг Буш сүүлийн үед тасралтгүй ханиалгаж буй учир яаралтай эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон талаар хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэлд дурьджээ. “Хамгийн чухал нь Ерөнхийлөгчийн тамирыг сэргээх явдал” хэмээн тэрбээр өгүүлэв.

 

Экс Ерөнхийлөгч энэ оны эхээр хатгаа туссаны улмаас эмнэлэгт хэвтсэн билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Там руугаа тонилох цаг нь ирж дээ.
2017-04-19