Технологийн үзэсгэлэн маргааш нээгдэнэ
2017-04-19

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн хурал 2017 оны 4 дүгээр сарын 20,21-ний өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд болно. Үзэсгэлэнгийн үеэр уул уурхай, барилга хот байгуулалт, хог хаягдал, эрчим хүч, агаарын тээвэр, мах сүү боловсруулах гээд эдийн засгийн голлох таван салбарт нэвтэрсэн дэлхийн шилдэг технологиудтай танилцах боломж нээгдэх юм.  Мөн технологийн салбар дахь дэвшлийг таниулахаас гадна энэ чиглэлд хийгдэх хөрөнгө оруулалтад ч анхаарч Щвейцарь, Хонконг, Австрийн банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдыг албан ёсоор урьсан” гэж уулзалтыг зохион байгуулж буй "Би Эм Монголиан Партнерс" компанийнхан онцолж байна. Тиймээс салбар хуралдаануудын нэг нь “Хөрөнгө оруулалт” гэсэн сэдвээр өрнөх юм байна.

 

Үзэсгэлэн, чуулга уулзалтад уул уурхай нүүрс, төмрийн хүдэр, алт, зэсийг хуурай аргаар баяжуулах тоног төхөөрөмж үйлдвэрлэгч ХБНГУ-ын “Allmineral”, “Steinert” компанийн Австрали дах салбар, уурхайн хаягдал усыг шүүж, дахин ашиглах тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Австри улсын “Andritz”, өрмийн машин болон түүний дагалдах машин үйлдвэрлэгч “Rockmore”, “Prime Drilling” зэрэг олон улсад хэдийнээ танил болсон компаниуд оролцох аж. Мах, сүү боловсруулах тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд гэж яригддаг "Берч Ласка" компани үзэсгэлэнд оролцож, салбар хуралдаанд илтгэл тавихаар болжээ. Үүнээс гадна Австрийн бага оврын онгоц үйлдвэрлэгч "Даймонд эйркрафт" компанийн захирал Кристиан Дрийс арга хэмжээний үеэр Монголд айлчлан ирэхээр болжээ.

Shuud.mn
Сонин хачин